МАН-ын XXVIII Их хурал хаалтаа хийлээ

Eagle.mn


Гурван өдрийн турш хуралдсан МАН-ын XXVIII Их хурал хаалтаа хийж байна. МАН энэ удаагийн Их хурлаараа мөрийн хөтөлбөр, үндсэн дүрмээ шинэчилснээс гадна намын дарга болон Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны гишүүдээ шинээр сонголоо. Дөнгөж сая шинээр сонгогдсон МАН-ын дарга У.Хүрэлсүх үг хэлж намынхаа их хурлыг хаалаа. Одоо шинээр бүрдсэн Бага хурал үргэлжлүүлэн хуралдаж Удирдах зөвлөлийн гишүүд, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нараа сонгох юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)