Бангладеш руу дүрвэсэн рохинжа нарыг Мьянмар руу буцаана

Х.Батсайхан


Бангладеш улс газар нутагт нь дүрвэж орж ирсэн хэдэн зуун мянган рохинжа иргэдийг Мьянмар руу буцаахаар болжээ. Хоёр улсын Засгийн газрын төлөөлөгчид Мьянмарын нийслэл Найдидау хотод болсон хэлэлцээрийн үр дүнд дээрх тохиролцоонд хүрч чадсан байна.

Бангладешийн Ерөнхий сайд хэлэлцээрийн талаар “Энэ бол эхний алхам” гэсэн бол Мьянмарын тал рохинжа нарыг буцааж хүлээж авахад бэлэн гэдгээ батлан илэрхийлжээ.

50 сая хүн амтай Мьянмарын хүн амын 90 хувь нь буддын шашинтнууд бөгөөд цөөнх болох лалын шашинт рохинжа үндэстэнтэй таарамж муутай байдаг юм. Энэхүү зөрчил нь үе, үе хурцаддаг бөгөөд өнгөрсөн есдүгээр сар болсон хүчирхийллийн улмаас хэдэн зуун мянган рохинжа хүмүүс хөрш Бангладеш улс руу дүрвэн гарсан юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)