Д.Сумъяабазар: Оюу толгойн төсөл бол уул уурхайн салбараас хальсан төсөл

Eagle.mn


Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумъяабазар салбарын мэргэжлийн холбоодын удирдах ажилтнуудтай уулзлаа. Уулзалтад 40 гаруй мэргэжлийн холбоод оролцсон юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт геологи, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, энэ салбарын тогтвортой хөгжлийг хангах, олон улсын эрдсийн зах зээл дэх Монгол улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтыг тусгажээ. Сайд хэлэхдээ энэхүү зорилтыг хэрэгжүүлэх бүрэн боломж байгаа гэсэн юм. Тэрбээр салбарын зорилт, бодлогыг хэрэгжүүлэхэд үр ашигтай байх ялангуяа эрдэс баялгийн үр шимийг ард иргэд хүртэж байх зорилгоор ажлын арга барилыг өөрчлөх, шинэчлэх шаардлагатай гэж үзэн, үүний төлөө ажиллана гэв.

Өмнө нь тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог байсан бөгөөд ингэх нь мэргэжлийн компаниудын үйл ажиллагааг хязгаарлаж, мэдээллийн технологийн залуучууд ашиглалтын зөвшөөрлийг түрүүлж авах боломж бүрддэг байжээ. Тиймээс цахим болон өргөдлөөр зөвшөөрөл авахыг хориглож, ил тод  сонгон шалгаруулалтын журмаар явуулдаг болсон байна.

Мөн энэ үеэр салбарын эрх зүйн зохицуулалтын талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Уул уурхайн бие даасан нээлтээс хаалт хүртэлхийг нарийн зохицуулсан хуулийг УИХ-д оруулах ажлыг эхлүүлсэн. Энэ салбарын зохион байгуулалтгүй, ажил хэрэгч биш, хариуцлагагүй, ил тод биш, байгаль орчинд ээлгүй, татвараас зугтаадаг байдлыг бид харсаар байгаад цааш явуулж болохгүй” гэв.

Өнгөрсөн жил Ашигт малтмалын газар, Газрын тосны газруудыг нэгтгэж Ашигт малтмал газрын тосны газар болгон өөрчилсөн ч салбарын сайд эдгээр газруудыг нэг дор байж болохгүй гэв. Үүнийгээ ч Ерөнхий сайдад уламжилсан байна.

Мөн тэрбээр тогтолцооны асуудлыг ч энэ үеэр ахин онцоллоо. Үүнд салбарын хариуцлага, үйлдвэрлэл эдийн засгийн тогтолцоо, урамшуулал даатгалын тогтолцоо, бодлогын технологийн тогтолцоо зэрэг багтаж байгаа юм. Уул уурхай өөрөө эрсдэлтэй салбар учраас нэн түрүүнд даатгалын тогтолцоог хөгжүүлэх шаардлага тулгараад байгаа аж. Үүнийг дагаад сайн ажиллаж буй байгууллагыг дэмжих урамшууллын тогтолцоог хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг энэ үеэр онцолсон юм.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 13-ны өдөр Монголын хамгийн том алт, зэсийн уурхай болох “Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаад иржээ. Тэрбээр уг уурхайн талаар “Оюутолгойн төсөл бол уул уурхайн салбараас хальсан төсөл. 2010 онд хийсэн гэрээний Монгол талын 53 хувийн өгөөж үнэхээр байна уу. Үүнийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар онцгойлон анхаарах ёстой” гэв.

Уулзалтад оролцсон мэргэжлийн холбоодын тэргүүлэгчдийн онцлох эшлэлүүдээс хүргэе.

Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн ерөнхийлөгч Д.Цогбаатар:

-Уул уурхайн салбар нэр хүнд муутай болжээ. Үүний нэг жишээ бол насаараа уурхайчин хийсэн хүн би уурхайчин гэж хэлэхээсээ ичиж байна гэж ярьсан.

-Энэ салбарыг Засгийн газраас дэмжвэл дэмжсэн шиг дэмжье. Үгүй бол хойч үедээ үлдээе.

-Нэр хүндийг унагасан гол хүчин зүйл нь бичил уулхай. Үүндээ мэргэжлийн биш хүмүүсийг ажиллуулсны гай гарч байна. Ямар ч уурхайд ашиглах зөвшөөрөл олгохдоо мэргэжлийн хүн нь байгаа эсэхийг шалгах, ашиглалтын явцад тэр хүмүүсээ ажиллуулж байгааг шалгадаг системд шилжье.

-Орон нутагтайгаа хэл амаа ололцохгүй байна. Аймаг сумдад ашиглалтын  зөвшөөрөл олгодог эрх байж болохгүй.

Монголын уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооны тэргүүн Б.Бат-Очир

-Уул уурхайн цогц төлөвлөлтийг хийх цаг болсон. Овоолго тээвэрлэлт, нөхөн сэргээлт гэх мэт бүх үйл ажиллагаан дээр цогц төлөвлөлт байхгүй.

-Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын сангийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Шинэ хаягдлын аж ахуйг хаана байгуулах гэх мэт асуудалыг анхааралдаа ав.

-Уул уурхайн зураг төслийг нэн даруй шинэчлэх шаардлагатай. 74-р жагсаалт гэгчийн дагуу их олон жил явлаа. Үүгээр зураг төсөл хийгээд явж болохгүй. Шинэчилье гэвэл манай холбоо ажлын хэсэг байгуулаад ажиллахад бэлэн байна.

Монголын уул уурхайн үндэсний Ассиоцацийн гүйцэтгэх захирал Д.Энхболд:

-Яамдууд хоорондоо харилцах, мэдээлэл солилцох үйл ажиллагаагаа сайжруулахыг Уул уурхайн яамны зүгээс албан ёсоор уриалах хэрэгтэй. 

О.Нансалмаа

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Oyu tolgoinhon ydahdaa hashaa bolon shoroon zamiinhaa daguu mod taribal Mongold uldeh baihdaa.

    0 0 Хариу бичих
  2. DUBAIN GEREEG SHULUUHAN HELCHEECH OGTSORNO GEED AIGAAD BAIVAL BERTEGCHIN L BOLNO

    0 0 Хариу бичих
  3. Huurhii ochood yu ch oilgoogui irjee. Tolgoi ni hursengui.

    0 0 Хариу бичих
  4. Хаана ч хэрэглэж болох том жижиг нарны гэрэлийн худалдаа. Багшийн дээд. Утас. 8989 -7103.

    0 0 Хариу бичих