ЗӨСҮТ: Говь-Алтай аймагт тарваган тахал хүнд халдварласан байж болзошгүй

С.Цолмон


Говь-Алтай аймагт тарваган тахал хүнд халдварласан гэх баттай эх сурвалжийн мэдээлэл байна. Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад “Говь-Алтай аймагт аймагт тарваган тахал хүнд халдварласан сэжигтэй тохиолдол илэрсэн. Тус иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан байгаа. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна” гэлээ.

Бидэнд олдсон мэдээллээр тус иргэн Говь-Алтай аймгийн АШУҮИС-ийн оюутан бөгөөд тэрбээр гурван хоногийн турш өндөр халуурсан байна. 2015 онд тарваган тахал хүнд халдварласан байж болзошгүй сэжигтэй есөн тохиолдол бүртгэгдсэнээс, Ховд, Хөвсгөл аймагт гурван хүн өвчилж хоёр нь нас барсан байдаг.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)