МАН-ын Их хурлын хамгийн залуу төлөөлөгч нь 22 настай Т.Цэнд-Аюуш байжээ

Eagle.mn


МАН-ын XXVIII Их хуралд түүхэндээ хамгийн олон буюу 1309 төлөөлөгч оролцож байна. Тэдний 53.2 хувь нь намынхаа Их хурлын төлөөлөгчөөр анх удаа сонгогджээ. Нийт төлөөлөгчдийн хамгийн ахмад нь 100 настай Маршал Ю.Цэдэнбал агсны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Монгол Улсын баатар П.Шагдарсүрэн юм байна. Харин хамгийн залуу нь 22 настай Дорноговь аймгийн Өргөн сумын намын байгууллагын гишүүн Т.Цэнд-Аюуш аж. Сонирхолтой нь, үүний өмнөх XVII Их хурлын хамгийн залуу төлөөлөгч нь мөн Цэнд-Аюуш нэртэй Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон эмэгтэй байжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)