154 гэмт хэрэг гарснаас 27-г нь илрүүлжээ

С.Цолмон


Улаанбаатар хотын хэмжээнд арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 05:00 цагаас 23-ны өдрийн 05:00 цагийн хооронд цагдаагийн байгууллагад нийт 1820 дуудлага, мэдээлэл шалгагджээ.

Үүнээс

-гэмт хэргийн 154,

-зөрчлийн 1323,

-согтуугийн 106,

-зам тээврийн  ослын 343, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 85-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Гарсан гэмт хэргүүдээс 27-г нь шуурхай илрүүлжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт “Авто угаалгын газраас эд зүйл алдлаа” гэсэн мэдээллийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн иргэн 28 настай эрэгтэй авто угаалгын газрын цонхыг эвдэн, БНХАУ-д үйлдвэрлэсэн 220вт гагнуурын аппарат, угаалгын бодистой саарал цүнх зэрэг эд зүйлийг хулгайлсныг илрүүлэн шалгаж байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)