“Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье“ хэлэлцүүлэг болж байна

С.Цолмон


“Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” сэдэвт сүрьеэгийн үндэсний сургалт, хэлэлцүүлэг Blue Sky-д болж байна. Уг хэлэлцүүлэг нь сүрьеэ өвчнөөс сэргийлэх хянах үйл ажиллагаанд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн А.Ундраа, ХӨСҮТ захирал Д.Нямхүү, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, НЭМҮТ захирал Б.Цогтбаатар, ДЭМБ-ын суурин төлөөлөгчид болон БСШУСЯ, ХЗДХЯ, БХЯ, ХНХЯ, УУХҮЯ, НЗДТГ, 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга, ЭМГ-ын дарга, НЭ-ийн дарга, НМХГ, ГИХГ, ХӨСҮТ, ЭМХТ, НЭМҮТ, МСЭМХ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 170 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)