“Бодь интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар А.Амундраг томиллоо

Eagle.mn


“Бодь интернэшнл” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны хурлын шийдвэрээр “Монгол масс медиа” группийн Гүйцэтгэх захирал А.Амундраг чөлөөлж, “Бодь интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томиллоо. “Бодь интернэшнл” ХХК нь  сүүлийн жилүүдэд бүтэц, зохион байгуулалтын томоохон өөрчлөлтийг хийж, хэрэгжүүлсэн. Цаашид хөрөнгө оруулалт, төслийн менежментийн чиглэлээр болон эрчим хүч, үл хөдлөх хөрөнгийн салбарт эрчимтэй, өргөн хүрээний үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.

А.Амундра нь 2007 онд “News.mn” төслийг санаачлан медиа салбарт үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2009 оноос “Боловсрол суваг” телевизийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж улмаар “Монгол масс медиа” группийг 2010 оноос хойш тасралтгүй удирдаж өдгөө мэдээ, мэдээллийн төрөлжсөн “Монголын медиа корпораци”, контент үйлдвэрлэлийн “Гэр” контент групп, онлайн болон телевизийн худалдааны “Шууд” суваг бүхий олон талын үйл ажиллагаатай Монголын тэргүүлэх медиа групп болгож өргөжүүлсэн юм.

Цаашид тэрбээр “Бодь интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллахын зэрэгцээ “Монгол масс медиа” группийн ТУЗ-ийн даргаар сонгогдон ажиллахаар боллоо.

“Бодь интернэшнл” ХХК

2017.11.20

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх