ЗӨВЛӨМЖ: Агаарын бохирдлоос хүүхэд, жирэмсэн эхчүүдийг хамгаалах 6 арга

Б.Саруул


“СОРИЛТ-БОЛОМЖ” булангийн зочноор уригдсан судлаач Л.Дэлгэрзул иргэдэд зориулж агаарын бохирдлоос хамгаалах хамгийн үр дүнтэй бөгөөд энгийн зөвлөмжийг хүргэлээ.

1. Машин зам дагуу явахдаа бага насны хүүхдээ тэвэрч явах шаардлагатай

Автомашины яндан доор байрладаг учраас бидний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг хүнд металлууд нь ихэвчлэн 50-80 см өндөрт байдаг. Гэтэл бага насны хүүхдийн хамрын амьсгалах түвшин 1 метрээс доош учраас тэдгээр хүнд металлаар амьсгалж байна. Иймд эцэг эхчүүд таваас доош насны хүүхдээ замын хажуугаар дагуулж явахдаа тэвэрч, ядаж өөрийнхөө амьсгалын түвшинд авч явах юм бол хүнд металлын өртөлтөөс сэргийлэх боломжтой.

2. Машинд сууж явахдаа машины агаар цэвэршүүлэгч хэрэглэж, маск зүүх хэрэгтэй

Улаанбаатар хотын агаарын бохирдол өглөө 9 цаг, үдэш 23 цагийн үед хамгийн өндөр байдаг. Харин 12-16 цагийн хооронд агаарын бохирдол харьцангуй бага байдаг аж. Иймд бохирдол ихтэй цагаар гадагш гарч байгаа бол нэн тэргүүнд өөрөө болон хүүхдэдээ маск зүүх хэрэгтэй. Хүн бүрийн боломж, бололцоо харилцан адилгүй ч хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийг гэртээ ойрхон байлгахыг зөвлөе. Ингэснээр та хүүхдийнхээ агаарын бохирдолд өртөх өртөлтийн цагийг нь багасгаж байна гэсэн үг. Хэрэв та хүүхдээ хорооллын эцсээс хотын төвийн сургуульд зөөх гээд 1 цаг 30 минут машинд авч явдаг бол гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлоос гадна автомашины бохирдол буюу дизель хөдөлгүүрт автомашины хорт утаанд хорддог. Иймд машинд суухаар боллоо гэж бодоход машины агаар цэвэршүүлэгч хэрэглэж, филтерийг нь тогтмол солих шаардлагатай. Мөн машинд суугаад явсан ч маск зүүж хэвших хэрэгтэй.

3. Гэртээ агаар цэвэршүүлэгч тавихын зэрэгцээ хүчилтөрөгч ялгаруулдаг ногоон ургамал тавиарай

Гэр, оффисын орчин нэн тэргүүнд агаар цэвэршүүлэгч авч тавих хэрэгтэй. Гэхдээ дан ганц агаар цэвэршүүлэгч тавьбал хүчилтөрөгчийн дутагдалд орно. Яагаад гэвэл агаар цэвэршүүлэгч агаарт байгаа тоос, тоосонцор, хортой бодисуудыг филтерээрээ шүүж аваад гаргаж байгаа болохоос хүчилтөрөгч үйлдвэрлэхгүй. Тиймээс агаар цэвэршүүлэгч тавиад зогсохгүй хүчилтөрөгч их ялгаруулдаг ногоон ургамлыг тарьж, ургуулах хэрэгтэй.Мөн цонхоо онгойлгож агаар оруулах нь зүйтэй. Ингэхдээ Agaar.mn аппликэйшнээр агаарын чанарын индексийг харахаас гадна дээр дурдсан 12-16 цагийн хооронд цонхоо онгойлгож хүчилтөрөгчөө аваад 16 цагаас өмнө хаавал тохиромжтой.

4. Эмэгтэйчүүд жирэмслэх болон төрөх хугацаагаа нарийн төлөвлөөрэй

Амаржихад хамгийн тохиромжтой сарууд нь Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн бага байдаг 6-10 сар юм. Учир нь дөнгөж төрсөн, бүрэн гүйцэт хөгжиж амжаагүй хүүхдийн уушги цэвэр агаараар амьсгалах боломжтой. Харин агаарын бохирдол өндөртэй 11-1 сар хамгийн эрсдэлтэйд тооцогддог. Яагаад гэвэл жирэмсний эхний гурван сар хамгийн эмзэг буюу эрхтэн тогтолцоо үүсэж бүрэлддэг хугацаа юм. Энэ үед агаарын бохирдолд өртвөл ураг эндэх, эрхтэн тогтолцооны гажиг үүсэх магадлал хамгийн өндөр.

5. Хүчилтөрөгчийн коктейль ууснаас цэвэр агаарт гарсан нь илүү үр дүнтэй

Жирэмсний үед зүрх судасны тогтолцооны ачаалал 40 хувиар нэмэгддэг учраас хүчилтөрөгчийн хэрэгцээ дагаад өсдөг гэдгийг өмнө нь хэлсэн. Үүнтэй холбоотойгоор бие давхар эхчүүдийг хүчилтөрөгчийн коктейль уухыг санал болгодог ч нэг аяга коктейль уухад цусан дахь хүчилтөрөгч тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн нарийн судалгааны үр дүн одоогоор гараагүй байгаа аж. Иймд жирэмсэн эхчүүд аль болох хотоос гарч цэвэр агаар амьсгалах нь зүйтэй.

6. Маскыг тасралтгүй хоёр цагаас дээш хугацаанд зүүж болохгүй

Шүүлтүүртэй маск зүүснээр нарийн ширхэглэгт тоосонцроос хамгаалах боломжтой юм. Сүүлийн үед худалдаалагдаж буй РМ2.5 гэсэн бичигтэй маскнууд нарийн ширхэглэгт тоосонцрыг шүүж чаддаг болсон. Харин ханиад хүрэхдээ зүүдэг эмнэлгийн цэнхэр маск бохирдлыг шүүхгүй гэдгийг анхаараарай. Иймд маск зүүж хэвших нь агаарын бохирдлоос хамгаалах үр дүнтэй арга юм. Гэхдээ дараах хэд хэдэн зүйлийг анхаараарай.

Нэгдүгээрт, L,M,S гэх мэт хэмжээг нь тохируулах нь зүйтэй. Хэмжээг тааруулж авах хамгийн гол шалтгаан нь маск зүүхэд гаднаас ямар нэгэн агаар орж ирэхгүй, таны нүүрэнд таарсан байх ёстой.

Хоёрдугаарт, филтернийхээ шүүх чадварыг анхаараарай. Гадуур 80, 90, 95, 99 хувь хүртэл шүүдэг маскнууд худалдаалагддаг. Улаанбаатарын нөхцөлд гаднаас орж ирж буй бохирдлын 95-аас дээш хувийг шүүдэг маск зүүхийг зөвлөдөг.

Гуравдугаарт, битүүмжлэлийг маш сайн хангаж өгөх хэрэгтэй. Хүн харахад маск зүүчихсэн юм шиг боловч доод хэсгээрээ онгойчихсон явж байх юм бол филтер шүүсний хэрэг гарахгүй гэсэн үг.

Дөрөвдүгээрт, нэг маскыг удаан зүүвэл буцаад халдвар үүсгэх магадлал өндөртэй. Иймд маскыг тасралтгүй хоёр цагаас дээш хугацаанд зүүгээд хэрэггүй.

Дэлгэрэнгүй ярилцлагыг унших бол ЭНД дарна уу.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж биднээс олгож буй цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 доллараас 2,000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: [email protected] 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан, тэр бүх дэлхийн дэвшилийн талаар бидэнд анхааруулсан. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дуудлага хийдэг байсан. Тэд бүгдийг хийж, бид зээл авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн Тимоти, Мариа 2017 оны 11-р сарын 22-нд GAA-д Колумби хотод хүлээн зөвшөөрөв

    0 0 Хариу бичих