Л.Дэлгэрзул: Эрүүл хүүхэд төрүүлье гэж бодож байвал 11-1 сард жирэмслэхгүй байх хэрэгтэй

Б.Саруул


“СОРИЛТ-БОЛОМЖ” булангийн энэ удаагийн зочноор судлаач Л.Дэлгэрзулыг урьж агаарын бохирдлын бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, мөн агаарын бохирдлоос сэргийлэх арга замын талаар ярилцлаа.

Ярилцлагад дурдагдах цочирдмоор тоон мэдээлэл, судалгааны баримтууд бол Улаанбаатар хотод үүссэн бодит нөхцөл байдал юм. Иймд судлаачийн зөвлөмжид үндэслэн хувь хүн, өрх гэрийн түвшинд авч болох арга хэмжээг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэхийг уриалж байна.  

I. МАШИН ЗАМ ДАГУУ ЯВАХДАА БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ ТЭВЭРЧ ЯВАХ ШААРДЛАГАТАЙ

-Өглөө ажил руугаа явж байхад зам дагуу хүүхдээ хөтлөөд сургууль, цэцэрлэг рүү явж байгаа эцэг эхчүүдтэй олон таардаг. Утаа хаа сайгүй байгаа нь үнэн. Гэхдээ зам дагуу явах нь бүр илүү аюултай гэж судлаачид хэлдэг. Энэ талаар нарийвчлан тайлбарлаж өгөөч?

-Машины зам дагуу явж байгаа тохиолдолд та автомашинаас үүдэлтэй бохирдолд өртөж байна гэсэн үг юм. Автомашины яндан доор байрладаг учраас бидний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг хүнд металлууд нь ихэвчлэн 50-80 см өндөрт байгаа юм. Гэтэл бага насны хүүхдийн хамрын амьсгалах түвшин 1 метрээс доош учраас тэдгээр хүнд металлаар амьсгалж байна. Иймд эцэг эхчүүд таваас доош насны хүүхдээ замын хажуугаар дагуулж явахдаа тэвэрч, ядаж өөрийнхөө амьсгалын түвшинд авч явах юм бол хүнд металлын хордлого, автомашинаас үүдэлтэй азотын давхар исэл, хүхэрийн давхар ислийн (Агаарын бохирдлыг РМ10, SO2, NO2, СО, О3 гэсэн таван элемент vvсгэдэг) өртөлтөөс сэргийлэх боломжтой. Мөн хүүхдэдээ давхар шүүлтүүртэй маск зүүлгэх хэрэгтэй.

Хүүхдийн хамрын амьсгалах түвшин 1 метрээс доош байдаг учраас хүнд металлтай агаараар илүү их амьсгалдаг

-Гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа, автомашины яндангаас гарч байгаа утаа хоёрт ялгаа байгаа байх. Автомашины аккумлятораас гарч буй хар тугалга хэмээх хүнд металл хүүхдийн сэтгэн бодох чадварт нөлөөлдгийг манай судлаачид баталсан. Энэ талаар дэлгэрүүлж тайлбарлавал?

-Гадаад орчинд байгаа агаарын бохирдлыг эх үүсвэрээр нь ялгаад үзэхээр биомасс буюу нүүрс, мод зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг шатааснаас үүдэлтэй бохирдол манайд их хувийг эзэлдэг. Гэтэл автомашинаас ялгарч буй бохирдол дээр дурдсан азотын давхар исэл, хүхэрийн давхар исэл гээд астма өвчнийг үүсгэдэг, химийн найрлагын хувьд илүү хүнд, комплекс хэлбэртэй байдгаараа ялгаатай. Мөн дэлхий дахинд бензиний шаталтыг сайжруулах зорилгоор хэрэглэдэг байсан хар тугалгыг одоо хэрэглэхээ больсон, Монголд орж ирж буй бензин стандарт хангадаг гэж ярьдаг. Гэвч судлаачийн байр сууринаас хэлэхэд, бензинээс үүдэлтэй хар тугалга их байгаа учраас хөрсөнд мөн хүүхдийн амьсгалах түвшин дэх агаарт хар тугалга их байна гэж үзэж байна. Түүнчлэн зөвхөн амьсгалын замаар биш гадаа тоглоод гараа угаахгүй хоолоо идвэл хүүхэд хоол боловсруулах замаар, хар тугалгатай бензин хэрэглэсэн машины утаагаар амьсгалвал амьсгалын замаар хар тугалгыг биедээ оруулж байдаг. Зүгээр явж байсан ч бид арьсаараа хар тугалгыг шингээж авдаг.

-Тэгвэл хар тугалгатай агаараар амьсгалсан хүүхдэд хэдий хугацааны дараа анхны шинж тэмдэг илэрч эхэлдэг вэ? Ямар шинж тэмдгүүд байдаг вэ?

-Хар тугалга арьс, хоол боловсруулах замаар шимэгддэгтэй адилхан эргээд шүлс, хөлс, шээс, өтгөнөөр бага хэмжээтэй гадагшилж байдаг. Гэтэл цусан дахь хар тугалганы хэмжээ 5 мкг/дл-ээс их болоод ирвэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Цусан дахь хар тугалганы хэмжээ 20 мкг/дл-ээс дээш гарсан тохиолдолд огиудас хүрэх, бөөлжих, хүүхдийн хоол идэх дуршил муудах зэрэг шинж тэмдгүүд хамгийн түрүүнд илэрнэ. Цаашлаад 60 мкг/дл-ээс илүү хэмжээтэй болвол сэтгэцэд нөлөөлөх, салгалах, комад орох, таталт өгөх аюултай. Мөн хүнд хэлбэрийн хордлогын үед буйлны дээд талын хэсэг ягаан өнгөтэй байх ёстой атал цэнхэр судал татдаг. Хар тугалга биеэс ямар нэгэн хэмжээгээр гадагшлахгүй байгаа тохиолдолд ясанд хуримтлагдаж, буцаад биенд нөлөөлдөг. Үүнтэй холбоотойгоор кальцийн урвал удаашрах, өсөлт удаашрах гэх мэт хүнд хэлбэрийн хордлого үүсч болно.

Хар тугалга хүүхдийн сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлж байна

Эцэг эхчүүд хүүхдийнхээ цусан дахь хар тугалганы хэмжээг шууд хэлж мэдэхгүй ч гэсэн хүүхдээ байнга ажиглаж, ой тогтоолтод нь өөрчлөлт орж байгаа эсэхийг багшаас нь асууж лавлах хэрэгтэй.

-Тэгэхээр эцэг эхчүүд хамгийн түрүүнд хүүхдийнхээ биенд ямар шинж тэмдэг илэрч байгааг ажиглах хэрэгтэй. Ер нь хар тугалгын хордлогод өртөх эрсдэлтэй гэж үзвэл шинжилгээ өгсөн нь дээр юм байна гэж ойлголоо.

-Тиймээ.

-Хар тугалга автомашины яндангаас ялгарч гарахаас гадна Улаанбаатар хотын хөрсөнд нэлээд хэмжээгээр илэрсэн гэсэн судалгааг харж байсан. Тэгвэл нэгэнт биед ороод ирчихсэн, цусанд нь хар тугалга илэрсэн тохиолдолд хорыг саармагжуулах ямар арга хэмжээ авч болох вэ?

-Цусанд тогтоосон хэмжээнээс их хэмжээгээр илэрвэл эмчийн хяналтан дор хоёр, гурван төрлийн саармагжуулах урвалын эмчилгээг системтэйгээр хийнэ. Харин хувь хүн ахуйн нөхцөл ямар нэгэн зүйл идэж, уувал хорыг гадагшлуулна гэсэн зөвлөмж хараахан байхгүй.

Цусан дахь хар тугалганы хэмжээ 5 мкг/дл-ээс ихэсвэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлдэг

Нөгөөтэйгүүр иргэд эрсдэлтэй бүсэд амьдарч байгаагаа бүгд ойлгож байгаа. Тиймээс ямар замаар бидний биед орж ирээд байна вэ гэдгийг мэдээд, мэдээлэл сайтай байвал тэдгээр замыг нь хааж, бие рүүгээ оруулахгүй байх арга хэмжээ авч болно. Хүүхэд чинь гадаа шороон дээр тоглоод ороод ирвэл хувцсыг нь солиод, гарыг нь сайн угаах хэрэгтэй. Амьсгалын замаар хар тугалгыг биедээ оруулж байна гэж үзвэл маск зүүж сэргийлэх нь зүйтэй. Гэхдээ хар тугалганы тухайд зөвхөн агаараас гэхгүй хар тугалга агуулсан будаг, хүүхдийн тоглоом зэргээс шалтгаалж биед нэвтэрч болно. Мөн өмнө нь нүдний тень гэх мэт гялтгар төрлийн бодисуудад хар тугалгыг ашигладаг байсан, одоо хэрэглэхээ больсон гэж ярьж байгаа ч үүнийг бид нарийн сайн мэдэхгүй.

II. МАШИНД СУУГААД СУРГУУЛЬДАА ОЧИЖ БУЙ ХҮҮХЭД СУРГУУЛЬ РУУГАА АЛХААД ОЧИЖ БАЙГАА ХҮҮХДЭЭС ИЛҮҮ ОЛОН ТӨРЛИЙН БОХИРДОЛД ӨРТДӨГ

-Сургуулийн насны хүүхдийн агаарын бохирдолд өртөх байдал нь тэдний сургууль руугаа хэдэн цагт явдаг, яаж очдог, сургууль хаана байрладаг, сургуулийн халаалтын хэлбэр, хичээлийн цаг зэрэг янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалдаг талаар НҮБ-ийн Хүүхдийн сангийн судалгааг уншлаа л даа. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ гэрээс сургууль руу нь зөөх замдаа ямар эрсдэлтэй учруулж байгаагаа ойлгодог болов уу? Ер нь энэ асуудлыг бид яаж зохицуулах хэрэгтэй вэ?

-Судлаачид агаарын бохирдлын найрлага, эх үүсвэр, өртөлт гээд олон талаас нь судалж байна. Агаарын бохирдлын цагийг гаргаад үзэхээр өглөө 9 цагийн үед хамгийн өндөр байдаг. Энэ нь 12 цаг хүртэл тасралтгүй үргэлжлээд, өдөр 12-16 цагийн хооронд Улаанбаатар хот агаарын бохирдол харьцангуй багатай байдаг гэж гарсан. Ингээд 16 цагаас хойш дахин тасралтгүй өсөөд 22,23 цагийн үед бохирдол хамгийн өндөрт хүрдэг. Гэтэл бид өглөө 9 цаг буюу агаарын бохирдол өндөртэй үед ажилдаа, сургууль, хичээлдээ явж байна. Иймээс бохирдол ихтэй цагаар гадагш гарч байгаа бол нэн тэргүүнд өөрөө болон хүүхдэдээ маск зүүх хэрэгтэй. Хүн бүрийн боломж, бололцоо харилцан адилгүй ч хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийг гэртээ ойрхон байлгахыг зөвлөе.

Улаанбаатарын агаарын бохирдол өглөөний 9 болон үдшийн 23 цагт хамгийн өндөр байна

Ингэснээр та хүүхдийнхээ агаарын бохирдолд өртөх өртөлтийн цагийг нь багасгаж байна гэсэн үг. Хэрэв та хүүхдээ хорооллын эцсээс хотын төвийн сургуульд зөөх гээд 1 цаг 30 минут машинд авч явдаг бол нэгдүгээрт, гадаад орчны агаарын бохирдол буюу гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдолд өртөж байна. Хоёрдугаарт, автомашины бохирдол буюу дизель хөдөлгүүрт автомашины хорт утаанд хордож байна. Өөрөөр хэлбэл, аав ээжийнхээ машинд суугаад сургуульдаа очиж байгаа хүүхэд сургууль руугаа алхаад очиж байгаа хүүхдээс илүү олон төрлийн бохирдлуудад өртөж байна гэсэн үг юм. Зайлшгүй машинд суухаар боллоо гэж бодоход машины агаар цэвэршүүлэгч хэрэглэж болно. Ихэнх машин өөртөө хепа филтертэй байдаг учраас тогтмол солих шаардлагатай. Мөн машинд суугаад явсан ч маск зүүж хэвших хэрэгтэй.

Агаар цэвэршүүлэгч тоос, тоосонцор, хортой бодисуудыг шүүдэг болохоос хүчилтөрөгч үйлдвэрлэхгүй

-Зарим иргэд машинд суугаад явахдаа маск зүүх шаардлагагүй, агаарын бохирдол орж ирэхгүй гэсэн ташаа ойлголттой байдаг. Гэтэл утаа гадаа болон дотор орчинд аль алинд нь байдаг гэдгийг мартаж болохгүй. Нөгөөтэйгүүр хүн амьдралынхаа 80 гаруй хувийг гэр, сургууль, ажил зэрэг дотоод орчинд өнгөрүүлдэг гэж үздэг. Иймээс дотоод орчны агаарын бохирдлын талаар ярилцах нь зүйтэй болов уу?

-Тэгэлгүй яахав, АНУ-ын эрдэмтэд 20 жилийн турш 90 гаруй өвчний шалтгааныг судалсан байгаа юм. Ингэхэд өвчлөл үүсгэхэд нөлөөлөгч хүчин зүйлсийн дөрөвдүгээрт дотоод орчны агаарын бохирдол, есдүгээрт гадаад орчны агаарын бохирдол бичигдсэн. Дотоод орчинд бид дулаанаа цонх, хаалгаар алддагтай адил агаарын бохирдлыг цонх, хаалгаараа авч байдаг. Иймээс нэн тэргүүнд агаар цэвэршүүлэгч авч тавих хэрэгтэй. Гэхдээ дан ганц агаар цэвэршүүлэгчийг гэртээ, оффистоо тавьбал хүчилтөрөгчийн дутагдалд орно. Яагаад гэвэл агаар цэвэршүүлэгч агаарт байгаа тоос, тоосонцор, хортой бодисуудыг филтерээрээ шүүж аваад гаргаж байгаа болохоос хүчилтөрөгч үйлдвэрлэхгүй. Өөрөөр хэлбэл, өрөөнд байгаа хүчилтөрөгчийг нэмэхгүй гэсэн үг.

Өдөр 12-16 цагийн хооронд цонхоо онгойлгож агаар оруулвал хамгийн аюул багатай

Тиймээс агаар цэвэршүүлэгч тавиад зогсохгүй хүчилтөрөгч их ялгаруулдаг ногоон ургамлыг тарьж, ургуулах хэрэгтэй. Мөн цонхоо онгойлгож агаар оруулах нь зүйтэй. Ингэхдээ Agaar.mn аппликэйшнээр миний эргэн тойронд агаарын чанарын индекс бага байна уу их байна уу гэдгийг харж байж цонхоо онгойлгох эсэхээ шийдээрэй. Гэхдээ давхар цагаа харах нь зөв. Өмнө нь ярьсанчлан 12-16 цагийн хооронд буюу агаарын бохирдол хамгийн бага байгаа үед цонхоо онгойлгож хүчилтөрөгчөө авчихаад 16 цагаас өмнө хаавал тохиромжтой. Эрдэмтэд судалгаа их хийдэг ч жирийн иргэд болон шийдвэр гаргагчдад судалгаан дээр үндэслэл мэдээлэл хүрэх нь бага байна. Ер нь судалгаан дээр үндэслэсэн дадал хэвшлийг амьдралдаа хэрэгжүүлэх нь чухал.

III. ЖИРЭМСНИЙ ЭХНИЙ 3 САРД АГААРЫН БОХИРДОЛД ӨРТВӨЛ УРАГ ЭНДЭХ, ЭРХТЭН ТОГТОЛЦООНЫ ГАЖИГ ҮҮСЭХ МАГАДЛАЛ ХАМГИЙН ӨНДӨР

-Агаарын бохирдолд хамгийн өртөмтгий хүмүүс нь жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд гэж үздэг. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн эх жирэмсэлж, амаржиж, хүүхдээ бойжуулж байгаа билээ гээд бодохоор аймшигтай санагдаж байна. Гарц шийдэл юу байж болох вэ?

-Агаарын бохирдолд таваас доош насны хүүхэд, 60-аас дээш насны ахмадууд хамгийн их өртдөг. Жирэмсэн эхчүүдийн хувьд бие давхар болсон цагаас эхлээд цусан хангамж нь 40 хувиар ихэсч хүчилтөрөгчийн хэрэгцээ дагаад нэмэгддэг. Цусан дахь хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдэж байгаа учраас амьсгалын тоо олшроод бохирдсон агаараар илүү их амьсгалаад байдаг. Тэгэхээр жирэмслэхээр төлөвлөж байгаа эхчүүд эрүүл хүүхэд төрүүлье гэж бодож байгаа бол утааны улиралд жирэмслэхгүй байхыг хичээх хэрэгтэй.

Жирэмсний эхний гурван сар болон сүүлийн гурван сар цэвэр агаарт байх зайлшгүй шаардлагатай

-Тэгвэл эмэгтэйчүүд жирэмслэлтээ яаж төлөвлөвөл урагт хамгийн аюулгүй вэ? Жилийн аль үе хамгийн эрсдэлтэй вэ?

-Амаржихад хамгийн тохиромжтой сарууд нь Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн бага байдаг 6-10 сар юм. Учир нь дөнгөж төрсөн, бүрэн гүйцэт хөгжиж амжаагүй хүүхдийн уушги цэвэр агаараар амьсгалах боломжтой. Харин агаарын бохирдол өндөртэй 11-1 сар хамгийн эрсдэлтэйд тооцогддог. Яагаад гэвэл жирэмсний эхний гурван сар хамгийн эмзэг буюу эрхтэн тогтолцоо үүсэж бүрэлддэг хугацаа юм. Энэ үед агаарын бохирдолд өртвөл ураг эндэх, эрхтэн тогтолцооны гажиг үүсэх магадлал хамгийн өндөр. Түүнчлэн эхчүүд жирэмсний эхний гурван сард нарийн ширхэглэгт тоосонцорт (Агаарын бохирдлыг бүрдүүлэгч таван элементийг нэг болох РМ10, PM2.5) өртсөнөөр төрсөн хүүхэд нь тархины хавдартай, азотын дутуу эслийн нөлөөлөлд өртсөнөөр цусны хавдартай болж байгааг Канадын эрдэмтдийн судалгаагаар тогтоосон.

Эхчүүд жирэмсний эхний 3 сард нарийн ширхэглэгт тоосонцорт өртсөнөөр бага насны хүүхдүүд нь тархины хавдар тусах эрсдэлтэй

-Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл, нас баралтын хэмжээ, ургийн эндэгдэл ямар байна вэ? Тодруулбал, таны сая дурдсан агаарыг бохирдуулагч тоосонцортой шууд хамааралтай өвчлөлүүд?

-Раян Аллен, Г.Энхжаргал нарын эрдэмтдийн хийсэн судалгаанаас үзэхэд зүрх судасны өвчлөлийн 9 хүртэлх хувь, уушгины хавдраар нас барж буй нас баралтын 40 хүртэлх хувь нь агаарын бохирдлоос шууд хамааралтай байна гэж гарсан. Өөрөөр хэлбэл, уушгины хавдартай ч гэсэн цэвэр агаартай орчинд амьдардаг байсан бол эдгээр иргэдийн 40 хувь нь нас барахгүй байх байсан. Шууд утгаараа агаарын бохирдол амьсгалын замын өвчин, зүрх судасны өвчинд нөлөөлдөг бөгөөд нас баралт болон өвчлөлтэй аль алинтай нь хамааралтай байна гэж үзэж болно. Агаарын бохирдол ихсэхэд тархинд цус харвах өвчин ихэсдэг гэсэн гадны орнуудын судалгаа бий. Энэ нь Монголд ямар хэмжээтэй байгааг цааш нарийвчлан судлах хэрэгтэй.

-Хоёр жилийн өмнө билүү 1000 төрөлт тутамд 70 орчим ураг агаарын бохирдлоос үүдэж эндэж байна гэх мэдээлэл цацагдаж байсан. Энэ хэр бодитой тоо баримт вэ?

-Энэ бол Лос Анжелесийн Их Сургуулийн эмч Дэвид Варбуртон манай Эх нялхасын эрдэм шинжилгээний төвтэй хамтарч хийсэн судалгааны дүн л дээ. Уг судалгаагаар ураг зулбах (эндэх) процесс нь зуны улиралтай харьцуулахад өвлийн улиралд маш их нэмэгддэг бөгөөд энэ нь агаарын бохирдолтой шууд хамааралтай гэж гарсан. Мөн гэртээ агаар шүүгч тавьсан болон тавиагүй хоёр өрхөд төрж буй хүүхдийн жин 80 граммаар зөрүүтэй байгааг тогтоосон.

-Агаарын бохирдолтой орчинд ураг эндэхгүйгээр төрлөө гэж бодоход цоо эрүүл хүүхэд төрнө гэдэг хэцүү. Бохирдол сэтгэц эрүүл мэнд, бие махбодийн хөгжилд нь нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй шүү дээ.

-Дахин давтан хэлэхэд жирэмсний эхний гурван сар болон сүүлийн гурван сар цэвэр агаарт байх зайлшгүй шаардлагатай. Эхний гурван сард бүх эрхтнүүд үүсч хөгждөг учраас бохир агаарт байж хэрхэвч болохгүй. Харин сүүлийн гурван сар уушги ургийн уснаас агаарт гарч ирэхэд бэлтгэгддэг тул цэвэр агаар маш чухал. Үүнээс гадна төрсний дараах 2-3 сар маш чухал, цаашлаад хүүхдийн уушги 3 нас хүртэл нь бүрэн хөгжөөгүй байдаг учир энэ хугацаанд хүүхдээ цэвэр агаартай газар байлгах хэрэгтэй. Хүүхэд хатгаа тусна гэдэг уушгины хөгжилд шууд нөлөөлж байна гэсэн үг. Гурав наснаасаа хойш утаатай орчинд орлоо ч гэсэн маск зүүгээд, гэр болон цэцэрлэгтээ агаар цэвэршүүлэгч тавиад явбал гарах эрсдэл нь багасна. Нэг судалгааны баримт дурдахад, БНХАУ-ын 1900 гаруй жирэмсэн эхэд хийсэн судалгаагаар жирэмсний үед нарийн ширхэглэгт тоосонцорт өртөх нь эхийн стресстэй шууд хамааралтай болохыг тогтоосон байдаг. Улмаар жирэмсэн эх байнга стресстэй байвал зан төрхийн өөрчлөлттэй хүүхэд төрөх магадлалтай.

Хүчилтөрөгчийн коктейль ууснаас цэвэр агаарт гарсан нь илүү үр дүнтэй

-Эмч нар жирэмсний үед хүчилтөрөгчийн коктейл уухыг санал болгодог. Өвөл буюу агаарын бохирдол ихтэй үед цэвэр агаарт гарах боломжгүй ээжүүд хүчилтөрөгчийн коктейл хэрэглэвэл хэр үр дүнтэй вэ?

-Жирэмсний үед зүрх судасны тогтолцооны ачаалал 40 хувиар нэмэгддэг учраас хүчилтөрөгчийн хэрэгцээ дагаад өсдөг гэдгийг өмнө нь хэлсэн. Үүнтэй холбоотойгоор бие давхар эхчүүдийг хүчилтөрөгчийн коктейль уухыг санал болгодог ч нэг аяга коктейль уухад цусан дахь хүчилтөрөгч тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн судалгаа одоогоор байхгүй байна. Хэрэгцээгээ хангая гэвэл нэлээд их хэмжээтэйг хэрэглэх байх. Шууд их хэмжээний нөлөөлөлтэй гэж би хэлж чадахгүй. Судлаач хүний хувьд зөвлөхөд жирэмсэн байх хугацаандаа гэртээ агаар цэвэршүүлэгч байрлуулж, тогтмол хэрэглэх, боломжтой бол аль болох хотоос гарч цэвэр агаар амьсгалах нь зүйтэй гэж хэлмээр байна.

IV. МАСКЫГ ТАСРАЛТГҮЙ ХОЁР ЦАГААС ДЭЭШ ХУГАЦААНД ЗҮҮЖ БОЛОХГҮЙ

-Сүүлийн жилүүдэд маскны хэрэглээг иргэд тодорхой хэмжээгээр мэддэг боллоо. Гэхдээ маскаа сонгохдоо, зүүхдээ бас анхаармаар юм шиг. Та энэ тал дээр зөвлөгөө өгөөч?

-Мэргэжлийн хүмүүс маскыг тогтмол зүү гэж зөвлөдөг. Маск зүүхдээ хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй.

Шүүлтүүртэй маск зүүснээр нарийн ширхэглэгт тоосонцроос хамгаалах боломжтой

Нэгдүгээрт, L,M,S гээд хэмжээг нь тохируулах нь зүйтэй. Хэмжээг тааруулж авах хамгийн гол шалтгаан нь маск зүүхэд гаднаас ямар нэгэн агаар орж ирэхгүй, таны нүүрэнд таарсан байх ёстой. Хэрэв та том маск авчихвал томдоод завсраар нь бохирдолтой агаар орж ирнэ, жижиг маск сонговол амьсгалах хэмжээ багасч, амьсгалахад төвөгтэй болдог.

Хоёрдугаарт, филтернийхээ шүүх чадварыг анхаарах хэрэгтэй. Гадуур 80, 90, 95, 99 хувь хүртэл шүүдэг маскнууд худалдаалагддаг. Улаанбаатарын нөхцөлд гаднаас орж ирж буй бохирдлын 95-аас дээш хувийг шүүдэг маск зүүхийг зөвлөдөг.

Гуравдугаарт, битүүмжлэлийг маш сайн хангаж өгөх хэрэгтэй. Хүн харахад маск зүүчихсэн юм шиг боловч доод хэсгээрээ онгойчихсон явж байх юм бол филтер шүүсний хэрэг гарахгүй гэсэн үг.

Дөрөвдүгээрт, эмч хүний үүднээс зөвлөхөд, хүмүүс нэг маскыг долоо, хоёр долоо хоног зүүдэг гэж яриад байдаг. Нэг маскыг удаан зүүвэл буцаад халдвар үүсгэх магадлал өндөртэй. Маскыг тасралтгүй хоёр цагаас дээш хугацаанд зүүгээд хэрэггүй.

Уушгины хавдрын нас баралтын 40 хүртэлх хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй

-Ер нь маск зүүснээр ямар ямар бохирдлуудаас өөрийгөө хамгаалах боломжтой вэ? Нарийн ширхэглэгт тоосонцороос хамгаалж чадах уу?

-Нэг ширхэг үсний диаметрийг 20 хуваасантай тэнцэх хэмжээний тоосонцрыг нарийн ширхэглэгт тоосонцор, тав хуваасантай тэнцэх хэмжээтэйг нь бүдүүн ширхэглэгт тоосонцор гэдэг. Сүүлийн үед худалдаалагдаж буй РМ2.5 гэсэн бичигтэй маскнууд нарийн ширхэглэгт тоосонцрыг шүүж чаддаг. Хепа филтер буюу агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүр ч гэсэн эдгээр тоосонцрыг шүүнэ. Харин манайхны ханиад хүрэхдээ зүүгээд байдаг эмнэлгийн цэнхэр маск шүүхгүй. Тиймээс маскан дээр байгаа бичгийг харж байж худалдаж авах хэрэгтэй.

-Улаанбаатар хотод агаарын чанарын индексийг хэмждэг хэд хэдэн харуулын станц байдаг. Агаарын чанарын индекс юуг хэмждэг вэ? Үүнийг амьдралдаа яаж ашиглах вэ?

-Улаанбаатар хотод 11 станц ажиллаж байна. Agaar.mn дээр Цаг уурын хүрээлэн, орчны судалгааны төвийнхэн хамтраад агаарын бохирдлын индексийг гаргаж, өнгөөр нь ялгасан байдаг. Агаарын бохирдлын индекс нь O3 (озон), NO2 (азотын давхар исэл), CO (нүүрстөрөгчийн дутуу исэл), SO2 (хүхэрийн давхар исэл), PM (тоосонцор) гэсэн таван төрлийн бохирдуулагчийн эрүүл мэндэд нөлөөлж буй нөлөөллөөр нь дундажлаад хүмүүст хүргэж байгаа юм. Энгийнээр бодоход, замын хөдөлгөөнд оролцож буй иргэн улаан гэрэл асахад зогсоод, ногоон гэрэл асахаар явдаг. Үүнтэй адил Agaar.mn аппликэйшн дээр улаан тэмдэглэгээ олон байвал гадагш гарах ажлаа аль болох багасгаж, шар байвал гадагш гарсан ч маскаа зүүж, хамгаалах хэрэгтэй. Харин ногоон тэмдэглэгээтэй байвал эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, гараад явахад аюулгүй гэж үзэх хэрэгтэй. Монгол Улс АНУ-ын агаарын чанарын индексийг шууд авдаг. Дээрх стандартаар бол агаарын чанарын индекс 500-аас дээш гарвал цоо эрүүл хүнд ч сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл бохирдол ийм түвшинд байгаа тохиолдолд гадагшаа гараад хэрэггүй юм.

-Зуны улиралд агаарын бохирдол хэр байна вэ? Дулааны улиралд тоос, тоосонцрын хэмжээ ихэсдэг үү?

-Олон жилийн дунджаас харахад зун тоосонцрын хэмжээ харьцангуй бага байдаг. Харин хаврын улиралд том ширхэглэгт тоосонцрын хэмжээ бага зэрэг ихэсдэг. Үүнээс гадна зуны улиралд ажиглагддаг өөр нэг зүйл нь, гал түймэр гарахад агаарын чанарын индекс улаан болдог. Тэгэхээр зуны улиралд ч гэсэн өндөр эрсдэлтэй байгаа юм. Үүнийг агаарын бохирдол судалдаг хэдэн хүмүүс л хоорондоо яриад, маскаа зүүгээд өнгөрдөг. Гэтэл Улаанбаатар хот түймэр гарсан үед дөрөв, таван өдөр утаанд бүрхэгддэг шүү дээ.

Зун түймэртэй үед Улаанбаатар хот өвлийн улиралтай адил бохирдолтой хэмжээнд хүрдэг

Энэ нь өндөр бохирдол гэнэт орж ирээд, 24 цаг тасралтгүй бохирдуулж байгаа гэсэн үг. Нийслэлд өвлийн цагт 14-16 цагийн хооронд харьцангуй цэлмэг байдаг бол зуны түймрээс үүдэлтэй утаа өдөр шөнөгүй маш өндөр хэмжээтэй байдаг учраас аюултай. Дээрээс нь зуны улиралд хүмүүс гадаад арга хэмжээ их зохион байгуулдаг, гадаа их байдаг. Тиймээс түймэртэй нөхцөлд өвөлд авдаг арга хэмжээгээ авч, хамгаалах нь зүйтэй.

-Урилгыг хүлээн авч, тулгамдсан асуудлаар сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Судлаач Л.Дэлгэрзулын иргэдэд зориулж агаарын бохирдлоос хамгаалах зөвлөмж хүргэснийг ЭНД дарж уншаарай 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. sanaagaa ymar muuhai gargaj bnaa. buh talaarai hun amaa usguh tal deer bolomj tuslaltsaa zuvluguu ugmuur bdag odoo tegeed huuhdee avhuulaad bjdee tm eee

    0 0 Хариу бичих
  2. ер нь бол хүн болгон л эрүүл хүүхэд төрүүлээсэй л гэж гэлж байна да моншолын үрс маш олон болтгуай

    0 0 Хариу бичих
  3. Uvul jiremslehees zailshiilee ch urgaa utaanaas tugs hamgaalah bolomjguishuudee, 9,10 sar teedeg huuhdiig yaj iigeel utaatai sar taaruulj l bga.12 sard jiremsleed 8 sard tursun ch bas dajgui l bsn.suuliin 3 sar n zun agaart sain garaad turhud ih toniun huuhed garsan gj bodoj bn.zarim neg jiremsenguud aigaad avahuulya ch gj bodoh ym biluu

    0 0 Хариу бичих
  4. Энэ яг хаанахын судлаач вэ?

    0 0 Хариу бичих
  5. Би 11 сард жирэмсэлсэн. Зун 8 сард төрсөн. Эх хүүхдүүд эрүүл байна.

    3 0 Хариу бичих
  6. "-Амаржихад хамгийн тохиромжтой сарууд нь Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн бага байдаг 6-10 сар юм. Учир нь дөнгөж төрсөн, бүрэн гүйцэт хөгжиж амжаагүй хүүхдийн уушги цэвэр агаараар амьсгалах боломжтой. Харин агаарын бохирдол өндөртэй 11-1 сар хамгийн эрсдэлтэйд тооцогддог. Яагаад гэвэл жирэмсний эхний гурван сар хамгийн эмзэг буюу эрхтэн тогтолцоо үүсэж бүрэлддэг хугацаа юм. Энэ үед агаарын бохирдолд өртвөл ураг эндэх, эрхтэн тогтолцооны гажиг үүсэх магадлал хамгийн өндөр." Энд алдаа байна даа. Амаржихад буюу хүүхдээ төрүүлэхэд тохиромжтой нь 6-10 сар гэчихээд араас нь 11-1 сард жирэмсэлбэл урагт аюултай гэх юм. Энгийн тоо бодоод үзэхээр 6-10 сард төрүүлэхийн тулд 9 сараас 1 сарын хооронд жирэмслэнэ шүү дээ!!!!!! 11-1 сар нь аюултай гээд хасагдчихвал хотынхон ер нь 9-10 гэсэн хоёрхон сард л амжиж жирэмслээд 6-7 сард бүгдээрээ зэрэг төрцгөө. Ха ха

    2 0 Хариу бичих
  7. За ийм хачин юм ярьж болохгүй ээ!!! Одоо тэгээд өвлийн сард жирэмсэлсэн хүүхнүүд айгаад аягүй бол зарим нь абортонд орно гэсэн үг. Хариуцлагатай юм ярьж баймаар юм!!!! Зөндөө олон эмэгтэй өвөл жирэмслээд зүв зүгээр эрүүл саруул хүүхэд гаргадаг. Ер нь тэгээд өвлийн цагт бид ихэвчлэн ажил дотроо, эсвэл гэртээ л байдаг. Нааш цааш явах хугацаандаа сайн маск зүүгээд, гэртээ агаар цэвэршүүлэгч авч тавиад, шим тэжээлтэй хоол хүнс идээд, амралтын өдрөөрөө агаарт гараад л байхад асуудалгүй ш д. Гэр хороололд байгаа улс нь орон гэрээ сайн битүүлээд, ядаж доторх агаараа цэвэр байлгахыг хичээх хэрэгтэй. Нүүрсний утааны хажуугаар дам тамхидалт их байна шүү. Ихэнх зулбалт, дутуу төрөлт чинь одоогийн хүүхнүүдийн суурь өвчин, өмнө нь олон удаа аборт хийлгэж, эмээр зулбуулж байсан түүх, бэлгийн замын өвчлөл, жирэмсэн үедээ тамхи татаж, архи ууж, янз бүрийн эм тариа хэрэглэснээс үүдэлтэй байдаг юм. Зулбах, дутуу төрөхөөрөө л харин бүгд УТАА руу чихдэг болохоос. Бэлгийн замын халдвар аймшигтай өндөр байгаа. Төрөлхийн тэмбүү хүртэл өсөөд байна. Нялх үрс тэмбүүтэй төрж байна. Арван хэдтэй охид абортонд орж байна. Архи тамхи бол эмэгтэйчүүдийн дунд аймаар байна даа. Эндэж байгаа нярай, дутуу төрж байгаа, амьгүй болж байгаа тохиолдлууд голдуу ядуучууд дунд л элбэг байгаа шүү. Өөсрнийгөө яая гэж байж, төлөвлөө ч үгүй, хүсээ ч үгүй жирэмсэлчихдэг гарууд их байна. Эсвэл согтуудаа жирэмсэлнэ. Эрүү саруул, боловсролтой, арчаатай эмэгтэйчүүд бол зүв зүгээр л төрж байна.

    3 0 Хариу бичих
  8. Hoyordugaar sariin 20-с эхлээд туж гөвөлцөөд байхаас.

    0 0 Хариу бичих
  9. Ene urd harin Ch er belgiin es sain bdag iluu uhaantai huuhed turdug Ene huuhen chn harin ustgah bodoltoi gichii BN da

    0 0 Хариу бичих
  10. Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж биднээс олгож буй цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 доллараас 2,000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: [email protected] 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан, тэр бүх дэлхийн дэвшилийн талаар бидэнд анхааруулсан. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дуудлага хийдэг байсан. Тэд бүгдийг хийж, бид зээл авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн Тимоти, Мариа 2017 оны 11-р сарын 22-нд GAA-д Колумби хотод хүлээн зөвшөөрөв

    0 0 Хариу бичих
  11. Mundag hun shuu bayarlalaa

    0 0 Хариу бичих