Бага хурлын гишүүдийг өнөөдөр сонгоно

С.Бүжин


МАН-ын Их хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өмнө хоёр өдрийн хурлаар МАН дүрэм, мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулж, шинэ даргаа сонголоо. Харин өнөөдөр Бага хурлын гишүүдээ сонгох юм.

Тодруулбал, Бага хурал хуучин дүрмээр 310 гишүүнтэй байхаар заасан байсныг 369 болгож өөрчилсөн юм. Ингэхдээ Бага хурлын гишүүдийн 30 хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөллөөс бүрдэх, 30 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлэхээр дүрэмдээ тусгасан.

Их хурлаас мөн Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгоно.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)