Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форум эхэллээ

А.Санчир


Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн VIII форум БНХАУ-ын ӨМОЗО-ы Хянган аймгийн Рашаан хотод өнөөдөр эхэллээ. Энэхүү форумд манай улсаас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй төв, орон нутгийн 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож байгаа ажээ.

Энэхүү хэвлэл мэдээллийн форумыг 2009 онд анх  зохион байгуулсан юм байна. Харин 2014 оноос эхлэн Монгол, Хятадад жил бүр ээлжлэн зохион байгуулах болжээ. Өнгөрсөн жил уг форумыг Монгол Улсад эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймгийн төв Чингис хотод зохион байгуулсан юм. 

Өнөөдөр нээлтээ хийсэн Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн VIII форумын үеэр МҮОНРТ, ЕТV, “Боловсрол суваг” зэрэг телевизүүд Хятадын хэвлэлийн байгуулагуудтай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)