Зүүн бүсийн залуучууд чууллаа

А.Санчир


Монголын залуучуудын холбоо, НҮБ-ын Ардчиллыг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр “Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд энэ жил таван бүсийн залуучуудын чуулганыг зохион байгуулсан байна. Тав дахь буюу Зүүн бүсийн залуучуудын чуулган өнгөрсөн өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод болжээ. Тус чуулганд Дорнод, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн төлөөлөл болсон 80 гаруй залуус оролцсон байна.

Энэхүү чуулганы зорилго нь залуусыг нийгэмд, шийдвэр гаргах төвшинд оролцоотой байхыг уриалж, тэднийг нэгтгэхэд чиглэж байгаа ажээ. Зүүн бүсийн залуучуудын чуулган хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд эхний өдөр МЗХ-ны Ерөнхийлөгчийн онол бодлогын зөвлөх, “Их Монгол Язгууртан” ТББ-ын тэргүүн Ө.Баяраа “Монгол залуу хүний” оролцоо”, “Бизнес нэгдлийн дээд зөвлөл”-ийн тэргүүн А.Лхагвасүндэв “Иргэний оролцоо” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Залуучуудын газрын дарга Г.Батдорж “Хувь хүний хөгжил”, Залуучуудын хөгжлийн бодлого, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан ахлах  мэргэжилтэн Н.Мандуул Залуучуудын хөгжлийн тухай хуулийн танилцуулгийг залууст хүргэсэн байна.

Чуулганы хоёр дахь өдөр жендерийн үндэсний шинжээч Ж.Занаа эмэгтэйчүүдийн оролцоо тэр дундаа залуу эмэгтэйчүүдэд зориулсан эмэгтэйчүүдийн эрх, манлайлал, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх сэдвээр илтгэл тавьж, практик сургалт явуулжээ. Залуус өөрсдөө нэгдэн нийлж, эв нэгдэлтэй байж, оролцоогоо аль ч салбарт нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна гэдэг дээр бүрэн санал нийлж, цаашид хамтарч олон төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг хамтран зохион байгууллахаар болсон байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)