МАН өнөөдөр Бага хурлаа шинээр бүрдүүлж хуралдуулна

Eagle.mn


МАН-ын XXVIII Их хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өмнөх хоёр өдрийн хуралдаанаараа намынхаа мөрийн хөтөлбөр, дүрэмд өөрчлөлт оруулж, намын даргаа шинээр сонгосон. Гэхдээ өчигдөр төлөвлөсөн хөтөлбөрийнхөө дагуу хуралдаж амжаагүй юм. Тодруулбал, намын даргаа сонгосны дараа шинээр байгуулах Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны гишүүдээ тодруулах байлаа. Тиймээс өнөөдрийн хуралдааныхаа эхэнд Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны гишүүдээ тодруулах бололтой. Улмаар Их хурлаа хаасны дараа үдээс хойш намынхаа байранд Бага хурлынхаа анхдугаар хуралдааныг хийхээр төлөвлөөд байгаа юм. Үүнтэй холбогдуулан МАН-ын XXVIII Их хурлын өчигдөр, өнөөдрийн хөтөлбөрийг хүргэж байна.

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Мягмар гараг

06:00-07:00               Өглөөний цай

07:00-08:00               Төлөөлөгчид соёлын төв өргөөнд хүрэлцэн ирж суудлаа эзлэх

08:00-13:30               Их хурлын хуралдаан /Соёлын төв өргөө/

-Монгол Ардын Намын даргад нэр дэвшүүлэх санал хураах, тооллого явуулах, дүн гаргах

13:30-14:30               Өдрийн хоол

15:00-17:00               Хүндэтгэлийн концерт /Соёлын төв өргөө/   

17:30-18:30               Оройн хоол

19:00-00:00               Их хурлын хуралдаан /Соёлын төв өргөө/

-Монгол Ардын Намын Бага хурлын гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа

-Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа

-Санал хураах, тооллого явуулах, дүн гаргах

00:01                        Амралт

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Лхагва гараг

07:00-08:00               Өглөөний цай

08:00-09:00               Төлөөлөгчид соёлын төв өргөөнд хүрэлцэн ирж суудлаа эзлэх

09:00-12:00               Их хурлын хуралдаан /Соёлын төв өргөө/

-Монгол Ардын Намын XXVIII Их хурлын хаалтын ажиллагаа

12:00-13:00               Их хурлын төлөөлөгчид зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөх

14:00-18:00               Монгол Ардын Намын Бага хурлын Анхдугаар хуралдаан

                                    /Тусгаар тогтнолын ордны Их танхим/

20:00-22:00               Хүндэтгэлийн хүлээн авалт

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Төрөөс төрсөн тэрбумтангууд өөрсдийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг хулгайчууд, улс орны өнөөгийн хүнд байдал эд нарт ер хамаагүй. Олигтойхон идэж уугаад гадагшаа зугтах. Баярцогт, Баяр гээд. Дараагийх нь хэн байх бол

    0 0 Хариу бичих