Байтынхан тивийн аваргад цэц мэргэнээ сорино

Eagle.mn


Бангладешийн Дакка хото байрт харвааны өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-30-нд болно. Тэмцээнд Монголын байт харвааны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Нарантуяагийн удирдлага дор манай 12 тамирчин цэц мэргэнээ сорино. Тухайлбал, "Лондон-2012" олимпийн наадамд оролцсон Б.Урантунгалаг, "Рио-2016" олимпод эх орноо төлөөлөн оролцсон Ж.Гантөгс болон Б.Адъяасүрэн, Б.Отгонболд, Ө.Нэхийт, Д.Мирослава, А.Энхтуяа, М.Энхбаяр, Т.Абилай, Б.Замилан, Б.Баясгалан, Э.Солонго нар өрсөлдөх гэж байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)