Харумафүжи Сүмогийн холбоонд байцаалт өгчээ

Eagle.mn


Танхайн хэрэгт холбогдоод буй мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж өчигдөр Японы мэргэжлийн сүмогийн холбооны хямралын удирдлагын зөвлөлд очиж мэдүүлэг өгчээ. Тэрээр өөрөөсөө доогуур чансаатай бөхтэй маргалдаж, улмаар биед нь халдсанаа хүлээн зөвшөөрсөн байна.  

Токиогийн Рёгоку Кокугикан ордонд болсон энэ удаагийн уулзалтын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхийг хоригложээ.

Мэргэжлийн сүмогийн холбооны онц байдлын зөвлөл энэ сарын 26-нд өндөрлөх сүмо бөхийн Кюүшюү башегийн дараа Харүмафүжигийн асуудлыг хэлэлцэж шийтгэл онооно гэсэн байр суурийг өмнө нь илэрхийлж байсан билээ. Их аварга хүн мэргэжлийн сүмогийн холбооны эрсдлийн удирдлагын зөвлөлд мэдүүлэг өгч байсан тохиолдол урьд өмнө гарч байгаагүй аж. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Харц нь бүр үхчихжээ?

    0 0 Хариу бичих