Экс ерөнхийлөгчийн шүүх хурал ирэх долоо хоногоос үргэлжилнэ

Eagle.mn


Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн шүүх хурлыг ирэх долоо хоногоос үргэлжлүүлнэ гэж Сөүлийн Төв дүүргийн шүүх мэдэгдлээ. Авлигын хэрэгт холбогдсоны улмаас албан тушаалаа алдахад хүрсэн Пак Гын Хэг цагдан хорих хугацааг 6 сараар буюу 2018 дөрөвдүгээр сарын 16 хүртэл сунгах шийдвэрийг шүүх гаргасан билээ. Шүүхийн уг шийдвэрийн дараа өмгөөлөгчид нь түүнийг өмгөөлөхөөс татгалзсаны улмаас өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд шүүх хурал болоогүй юм. Өнөө өглөө Сөүлийн Төв дүүргийн шүүхээс “Ирэх долоо хоногийн даваа гарагаас Пак Гын Хэгийн шүүх хурлыг үргэлжлүүлнэ” гэж албан ёсоор мэдэгдэв.

Шүүх түүнд өнгөрсөн сарын 25-нд таван өмгөөлөгч томилж өгсөн бөгөөд шинээр томилогдсон өмгөөлөгчид нь түүнтэй уулзахаар шоронд очсон  ч тэрбээр уулзахаас татгалзсан аж. Үүгээр ч зогсохгүй  өнгөрсөн сард болсон шүүх хурлын үеэр Пак Гын Хэ “Намайг улс төрийн өшөө авалтын золиос болгож байна. Тиймээс ч шүүх шийдвэр шударга байна гэдэгт итгэлгүй байна” хэмээн мэдэгдэж, цаашид шүүх хуралд оролцохгүй гэсэн юм. Магадгүй дараа дараагийн шүүх хурал Пак Гын Хэ-гүйгээр үргэлжлэх бололтой гэж шинжээчид дүгнэж байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)