АТГ-ын ажлын хэсэг Булган аймагт ажиллалаа

С.Цолмон


Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 16-20-ны өдөр Булган аймагт ажиллалаа. Ажлын хэсэг Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, аймгийн Засаг дарга З.Батзориг болон харьяа агентлагуудын дарга, удирдлагатай уулзаж орон нутагт ажиллах удирдамжийг танилцуулж, зохион байгуулалтын арга хэмжээ авчээ.

Ажлын хэсэг иргэдтэй уулзаж гомдол мэдээллийг хүлээн авах бөгөөд Булган аймгийн Булган, Баян-Агт, Бугат, Сайхан, Хутаг-Өндөр зэрэг суманд ажиллав.

Аймгийн ИТХ, аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, албан тушаалтны гаргасан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл, төрийн үйлчилгээний өнөөгийн байдал, тухайн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тоо, тэдгээрийн агуулга, шийдвэрлэлт, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, хэрэгжүүлсэн арга хэмжээ зэргийг шалгаж, арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

Тус ажлын хэсэг иргэдтэй уулзаж гомдол мэдээллийг хүлээн авах бөгөөд Булган аймгийн Булган, Баян-Агт, Бугат, Сайхан, Хутаг-Өндөр зэрэг суманд ажиллав.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)