Ц.Нямдорж: Энэ алдааг засахгүйгээр цааш явахгүй

С.Бүжин


МАН-ын XXVIII Их хурал үргэлжилж байна. Хурал өглөө 09.00 цагт эхэлж, намын дарга М.Энхболд нээсний дараа улс төрийн илтгэлээ танилцуулсан юм. Үүний дараа тус хурлыг хаалттай горимд шилжүүлсэн. Энэ үеэр МАН-ын Бага хурлын гишүүн, УИХ, Засгийн газрын гишүүн Ц.Нямдоржоос байр суурийг нь сонирхлоо.

-Та намынхаа XXVIII Их хурлаас юу хүлээж байна вэ?

-Манай нам өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш амаргүй давааг тууллаа. Янз бүрийн хөдөлгөөн хийгдэж байгаа нь алдаа дутагдал, элдэв бусармаг үйлдлээс ангижрах зорилгоор явагдаж буй юм. Энэ удаагийн Их хурлаар шинэ даргаа сонгоно, Ерөнхий нарийн бичгийн дарга, Бага хурал, Удирдах зөвлөл солигдоно. Удирдлагын шинэ баг гарч ирж байж шинэчлэл хийгдэнэ. Удирдах зөвлөлд одоо 30 гаруй хүн байна. Тоог нь багасгаж, мөрийн хөтөлбөрөө өөрчилнө. Энэ намын шинэчлэлээс улсын цаашдын хувь заяа харагдана.

-Та намын даргын сунгаанд оролцох уу?

-Би нэр дэвшихгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, бүлгийн дарга Д.Хаянхярваа нар нэр дэвшинэ гэж дуулсан. Би Засгийн газрын гишүүн учраас хариуцсан ажлаа хийх зорилго тавьж байна. Тиймээс энэ удаагийн даргын сонгуульд өрсөлдөхгүй.

-Танай намын дүрэмд “Намын дарга Ерөнхий сайд байна” гэх заалт бий. Энэ заалтаа баримтлах уу?

-Одоо үйлчилж байгаа намын дүрмээр нам сонгуульд ялвал намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэдэг хатуу заалттай. 2016 оноос энэ дүрэм зөрчигдөж, буруу хөдөлснөөс шалтгаалж дараа дараагийн зовлон гарсан. Ер нь намын дарга гэдэг хүн сонгуульд орохдоо намаа толгойлж, дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогоо тайлагнах үүрэгтэй байдаг. Тэгэхээр 2016 онд бидний хийсэн гол том алдаа энэ юм. Үүнийг засахгүйгээр цааш явахгүй. Намын дарга нь Ерөнхий сайд байж, тэр хүнээс сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардана. Ингээд дөрвөн жилийн дараа ард түмнээр дүнгээ тавиулдаг дэлхийд тогтсон жишгийг дагахгүй бол цааш ажил явахгүй. Тиймээс Ерөнхий сайд цааш ажиллах ёстой гэж үзээд энэ өрсөлдөөнөөс татгалзаж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. hurtsiin heruulees harj bna

    0 0 Хариу бичих
  2. Дервед хун харин сайн,халхууд муу байгаа юм бишуу.

    0 0 Хариу бичих
  3. ДӨРВӨД ХҮН ХҮН БИШ.ДӨРВӨН ШИЙР МАХ БИШ.

    0 0 Хариу бичих
    • Чи уунээс оор юм хуцаж чадах биш худлаа Монгол Ялна гэж орилхоос оор чамд юу ч байхгуй ш дээ АНы Илжигээ

      0 0
  4. Yu yariad bgaan be olon jil uls turd baichaad iim yum yariad suuj bh ch gejdee nam, zasag 2iig salgasan deershdee

    0 0 Хариу бичих
  5. хаянхярваа нь дээрэй урвагч хүрэлсүх олигтой юм болохгүй

    0 0 Хариу бичих