Нийслэл дэх обьектуудын 87 хувь нь их болон дунд зэргийн эрсдэлтэй

А.Санчир


Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ онд давхардсан тоогоор 44802 обьектод 43 шалгуур, үзүүлэлтээр эрсдэлийн үнэлгээг хийжээ.

Нийт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанаас хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийгмийн аюулгүй байдалд учруулж болзошгүй эрсдэл ямар байгааг дээрх үнэлгээгээр гаргасан байна.

Үнэлгээнд хамрагдсан байгууллага, аж ахуйн нэгж, объектуудын  5804 буюу 12.9 хувь нь эрсдэл их, 33282 буюу 74.3 хувь нь эрсдэл дунд, 5716 буюу 12.8 хувь нь эрсдэл бага гэж үнэлэгджээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)