Н.Энхболд буудлагын спортын холбооны ерөнхийлөгч боллоо

Б.Тайван


"Монголын топ-4"-д багтдаг Монголын буудлагын спортын холбооны их хурал боллоо. Сарын өмнө товлогдсон ч хоёр удаа хойшилсон тус хурлаар холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болсон юм. Тус сонгуульд Монголын буудлагын спортын холбоог найман жил гаруй удирдсан Э.Мөнх-Очир, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, "Магнай трейд" группийн ерөнхийлөгч Р.Ганзориг нар өрсөлдөхөө мэдүүлсэн. Их хуралд 60 төлөөлөгч оролцохоос 43 нь ирсэн бөгөөд сонгуульд нэр дэвшсэн Э.Мөнх-Очир, Р.Ганзориг нар нэрээ татаж, Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Н.Энхболдыг 39 хүний саналаар дэмжжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ЭНЭ МАСК ИНЭЭДЭГ ЮМ БОЛОВ УУ ?

    0 0 Хариу бичих
  2. БУУДЛАГА СПОРТЫН ОЛОН УЛСЫН ЗААЛ ТАНХИМ ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР БАРЬЖ ӨГӨӨД БАЙХАД Э.МӨНХ-ОЧИРОО ӨШИГЛӨӨД ЯВУУЛЧИХДАГ НЬ СОНИН БАЙНА. ОДОО НААД ЗААЛАНДАА ӨӨР ШИНЭ ТУТАМ ХӨГЖИЖ БАЙГАА СПОРТЫН ТӨРЛИЙГ ОРУУЛЧИХАА ХӨ.

    0 0 Хариу бичих