Манай хоёр медальгүй ирлээ

Eagle.mn


Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын Владикавказ хотод боллоо. Шагналын сан (80 мянган ам.доллар) өндөртэй уг тэмцээнд ОХУ, Монгол, Гүрж, Азербайжан, Узбекистан, Беларусь, Итали, Казахстан, Словак, Армен, Болгар, Молдав гэсэн 12 орны 104 тамирчин найман жинд хүч үзлээ. оролцогчдын тэн хагас нь олимп, тив, дэлхийн медальтнууд байсан гэхэд хилсдэхгүй.

Манай улсаас 86 кг-ын жинд “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат 65 кг-д, Азийн АШТ-ийн хүрэл медальт, ОУХМ Б.Нэмэхбаяр нар хүч үзсэн бөгөөд П.Өнөрбат гавьяат Чечений Муслим Дадаевт 0:2-оор, Б.Нэмэхбаяр Узбекистаны Сирожидин Хасановт 4:7-гоор ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

57 кг (14 бөх):

1. Азамат Тускаев (ОХУ, Алания)

2. Заур Угуев

3. Артем Гебеков (хоёул ОХУ, Дагестан), Георгий Эдишерашвили (Гүрж)

61 кг (11):

1. Исмаил Мусукаев (ОХУ, Дагестан)

2. Зелимхан Абакаров (Чечень)

3. Нурислам Санаев (Казахстан), Рустам Абдурашидов (ОХУ, Дагестан)

65 кг (12):

1. Ахмед Чакаев (ОХУ, Чечень)

2. Муршид Муталимов (ОХУ, Дагестан)

3. Гамлет Рамонов (ОХУ, Алания), Сирожиддин Хасанов (Узбекистан)

70 кг (14): 

1. Магомед Курбаналиев (ОХУ, Дагестан) 

2. Заурбек Сидаков (ОХУ, Алания)

3. Расул Арсаналиев (ОХУ, Дагестан), Мирослав Киров (Болгар)

74 кг (15):

1. Алан Засеев

2. Хетаг Цаболов

3. Ацамаз Санакоев (ОХУ, Алания), Тимур Бижоев (ОХУ, Кабардино-Балкар)

86 кг (12):

1. Артур Найфонов

2. Владислав Валиев

3. Батырбек Цакулов (бүгд ОХУ, Алания), Давид Хуцишвили (Гүрж)

97 кг (17):

1. Владислав Байцаев (ОХУ, Алания)

2. Шариф Шарифов (Азербайжан)

3. Юрий Белоновский (ОХУ, Красноярск), Александр Гуштын (Беларусь)

125 кг (9):

1. Билял Махов (ОХУ, Дагестан)

2. Алан Хугаев (ОХУ, Алания)

3. Адлан Ибрагимов (ОХУ, Чечень), Георгий Мешвилдишвили (Гүрж)

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. угаасаа л тодорхой ш дээ, ер нь явуулах хэрэггүй байсан юм даа хоолны савнуудыг

    0 0 Хариу бичих