Олимпийн гудамжинд барих гүүрэн гарц 2019 онд ашиглалтад орно

Eagle.mn


БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Замын цагдаагийн газрын ойролцоо үндсэн гүүр, хоёр эгнээ зам, туслах замаас бүрдэх гүүрэн гарц барих төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн хүрээнд туслах замын трасст орсон Олимпийн гудамжны 107 модыг шилжүүлэн суулгаж, шилжүүлэн суулгах боломжгүй моднуудыг тайрч, газрыг чөлөөлсөн байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажил 2019 онд бүрэн хэрэгжиж, ашиглалтад орно гэдгийг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү онцоллоо. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. sanduigiin hom plaza bas ondor barilga saad bolj zurag tosloo oorchilhoos argagui bolj bna gene

    0 0 Хариу бичих
  2. yu ch khiij ekhleegui baij modiig ni ogtlokh ni khamgiin chukhal ajil baisan yum baikhdaa kkk

    1 0 Хариу бичих