Оросын хүн ам эрс цөөрчээ

Ш.Самбуу


Оросын хүн амын жам ёсны хорогдол 2035 он гэхэд сайнаар төсөөлөхөд 400 мянга, харин муугаар бодоход сая хүн болно гэж Оросын Стратегийн боловсруулалтын төвийн (ЦСР) “Оросын хүн ам зүй” нэртэй  илтгэлд тэмдэглэжээ.

Баримтад дурьдагдсанаар 2017 оны  эхээр Орост 146,8 сая хүн амьдарч байна. Сүүлийн хэдэн жилд буюу 2013-2015 онуудад байсан хүн амын өсөлт нь н нь бэлгэдлийн шинжтэй байсан гэхэд хилсдэхгүй аж. Тухайлбал, 2015 онд дөнгөж 32 мянган хүн шинээр нэмэгдсэн бол 2016 онд нас баралт төрөлтөөс давсан байжээ. Хүн ам зүйн тоонд хийсэн дүгнэлтээр хүн ам хорогдол үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ. “Ямар ч тохиолдолд  Оросын хүн амын өсөлт  ихээхэн хязгаарлагдмал байгаа” гэж Стратегийн боловсруулалтын төвийн илтгэлд өгүүлжээ.

Уг илтгэлийг бэлтгэгчид оросуудын шилжин суух түвшин багассаны улмаас 2050 он гэхэд Оросын хүн ам 128,6 сая  хүртэл буурна гэсэн НҮБ-ын дүгнэлтэд анхаарлаа хандуулсан байна. АНУ руу цагаачлагчдын урсгал тасралтгүй үргэлжилж байгаа учраас тус улсын хүн ам нь өсөлттэй, харин бусад хөгжилтэй орнуудад Орос шиг хүн амын хорогдолтой байх төлөвтэй байгаа аж. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. MUNHNARAN EEJ

    0 0 Хариу бичих