МУГТ Н.Түвшинбаярт төрийн дээд шагнал “Чингис хаан" одон хүртээлээ

Х.Дэлгэрэх


Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан 10.00 цагаас Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо.

Мөн уламжлал ёсоор улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар жүдоч Н.Түвшинбаярт хүртээлээ.

Н.Түвшинбаяр нь уг эрхэм шагналыг хүртсэн 11 дахь эрхмээр тодорч буй бөгөөд спортын салбараас “Чингис хаан” одон хүртэж буй анхны тамирчин юм. Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 11 хүнийг шагнасан бөгөөд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо нар үүний өмнө энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм.

Олимпийн аваргын алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаярын гаргасан амжилтууд:
2006 - Дэлхийн Оюутны аваргын хүрэл
2007 - Парисын дэлхийн цомын хүрэл
2007 - Гамбургийн дэлхийн цомын хүрэл
2007 - Ази тивийн аваргын мөнгө
2007- Чиндаогийн нээлттэй тэмцээний хүрэл
2008 - Парисын дэлхийн цомын мөнгө
2008 - Ази тивийн аваргын хүрэл
2008 - Бээжин-2008 олимпийн алт
2010 - Чингис хаан дэлхийн цомын алт
2011 - Будапештийн дэлхийн цомын алт
2011 - Жежүгийн дэлхийн цомын алт
2011 - Парисын Их дуулгын мөнгө
2011 - Абу Дабигийн гран пригийн хүрэл
2011 - Ази тивийн аваргын хүрэл
2012 - Парисын Их дуулгын алт
2012 - Лондон-2012 олимпийн мөнгө
2013 - Токиогийн Их дуулгын хүрэл
2013 - Жежүгийн Гран пригийн алт
2014 - Дюсселдорфын Гран пригийн хүрэл
2014 - Жежүгийн Гран пригийн мөнгө
2014 - Инчеоны Азийн наадмын алт
2015 - Чиндаогийн Гран пригийн алт
2016 - Ази тивийн аваргын алт
2017 - Дэлхийн аваргын хүрэл

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. СПОРТЫН АГУУ АЛДАРТАН ТҮВШИНБАЯРТАА БАЯР ХҮРГЭЕ. ОЙРЫН ХЭДЭН 10 ЖИЛД ДАХИЖ ТӨРӨХГҮЙ АВАРГА ДАА.

    0 0 Хариу бичих
  2. Монгол хүний Ионголоороо бахархах бахархал үндэсний эв нэгдэлд үнэтэй хувь нэмэр оруулж Олимпын анхны алтан медалийн эзэн хүн шүү дээ. Бөгс долоогч ч гэх шиг. Бөгсийг нь долоож байхыг харсан хужаанууд юм байх даа. Монгол хүн Монгол бахархалаа дархалж байна.

    0 0 Хариу бичих
  3. Нөгөө боксчин хүүд өгөхгүй юм уу.эсвэл монгол биш юм болов уу

    0 0 Хариу бичих
    • хоёр гурван олимпоос медаль авсан боксчин байгаа гэж үү? дэлхийд 10 гаруй жил амжилт гаргасан тамирчин монголд байхгүй байх оо.

      0 0
  4. Женкогийн бөгс долоогч бөхөнцөр Төвшинбаяр ,Ми овогтын бөгс долоогч дуучин Ариунбаатар найзлалгүй яахав.Хоёулаа баялаг бүтээдэггүй,эзэд нь Хурцаар холбогдсон нэг ашиг сонирхлын бүлэг.

    1 0 Хариу бичих
  5. Ene shagnaliig uls orondoo ihiig buteesen buteelch humuust ugch baimaar yum, uls turch buh, duuchin metiin hiisen buteesen yumgui hunii harmaa temtersen ulsad ugmuurgui baina aa

    1 0 Хариу бичих
  6. Bravoooo

    0 0 Хариу бичих
  7. ТҮВШИНБАЯР АВАРГАДАА БАЯР ХҮРГЭЕ.

    0 0 Хариу бичих
  8. ЖЕНКОГИЙН ХАЛААСНЫ УЛС ТӨРЧ МОНГОЛД НЭГ ЦЕНТ АВЧРААГҮЙ,АМЬДРАЛДАА НЭГ ӨДӨР АЖИЛЛАЖ ТАТВАР Ч ТӨЛЖ ҮЗЭЭГҮЙ БАЙТЛАА САР БҮР МОНГОЛЫН ТАТВАР ТӨЛӨГЧДӨӨС 9 САЯЫГ БУЛААДАГ.ГЭТЭЛ ЯДУУ МОНГОЛ ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ХООЛОНД ӨДӨРТ 1650 ХАН ТӨГРӨГ ГАРГАДАГ БИЗ ДЭЭ? бОДООД ҮЗ ГАНЦ ХУДЛАА УЛС ТӨРЧ ТӨВШИНБАЯР 273 ХҮҮХДҮҮДИЙН ХООЛЫГ ЗҮГЭЭР Л БУЛААЖ БАЙГАА Л БАЙХГҮЙ ЮУ.

    1 2 Хариу бичих
    • Bugdiig haraar harah n hir zob bol.amjiltiig n ta gargah geed uzbel de

      0 0
    • чадаж байгаа юманд арга нь алга ш дээ. ТҮВШИНБАЯР АВАРГАДАА БАЯР ХҮРГЭЕ.

      0 0