Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингенд есдэх ялалтаа байгууллаа

Х.Дэлгэрэх


Олимп, Дэлxийн аваргын xос мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт Филиппиний боксчин Хармонито Дела Торрегийг ялж мэргэжлийн боксын 9 дэх тулаандаа ялалт байгууллаа. 

KING TUG хэмээх дэвжээний нэрээрээ алдаршиж буй Н.Төгсцогтын хувьд өмнөх  найман тулаандаа бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө ялсан билээ.

Н.Төгсцогт уг нь энэ удаа Америкийн боксчин, мэргэжлийн боксын дэлхийн аварга Флойд Мэйвезерийн “Mayweather Promotions” клубын тамирчин, АНУ-ын Хавьер Аугустин Мартинестай тулалдах байсан ч өрсөлдөгч нь тодорхойгүй шалтгаанаар тулаанаас татгалзаж, Филиппиний боксчинтой ийн тоглосон юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Ялах нь яллаа. Гэхдээ өгөө аваатай л дууссан. Дараагийн удаа шүүгчид нөгөө талд нь өгнө. Энэ бол бичигдээгүй хууль.

    0 0 Хариу бичих
  2. Би бол 2 үеийг л нөгөө нөхөрт өгөх юм байна. Манай хүн хамаагүй илүү байлаа. Ойрд бүтэн тоглолтын үзсэнгүй /дутуу гаргаад/ утгаар нь боксыг тоглох юм аа. Сайхан байна.

    0 0 Хариу бичих
  3. Албаар гэнэт танихгуй тоглогч болгон еерчилж доош дарах оролдлого хийж байхгуй юу. Энэ бол урд хийсэн бух ялалтаас илуу унэтэй ялалт урагшаа уухай

    0 0 Хариу бичих
  4. Баяр хүргэе мундаг байлаа гэхдээ өрсөлдөгч бас сайн байна цаашдаа бэлтгэлээ улам сайжруулах хэрэгтэй

    2 0 Хариу бичих
  5. Philiippin zaluu ch bas mundag uzdeg er bnaa. Tugstsogtiigoo yalsand bayartai bnaa

    0 1 Хариу бичих
  6. Аваргын төлөө үзэх арай л болоогүй байна

    2 0 Хариу бичих
  7. Урагшаа

    0 0 Хариу бичих