Хальтиргаа, гулгаа үүссэн зам талбайн мэдээллийг утсаар авдаг боллоо

С.Цолмон


Нийслэлийн иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хальтиргаа, гулгаа ихээр үүссэн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн талаарх мэдээллийг Улаанбаатар хотын шуурхай удирдлагын төвд өгөх боломжтой болжээ. Ингэхдээ иргэн та 310005 дугаарын утсанд халтиргаа, гулгаа үүссэн зам талбайн талаарх мэдээллийг өгөх юм.

Мэдээлэл хүлээн авах 310005 дугаарын утас 24 цагаар ажиллах бөгөөд өгсөн мэдээллийн мөрөөр холбогдох байгууллагуудаас арга хэмжээ авч ажиллах аж. Мөн иргэд  www.310005.mn цахим хаягаар мэдээлэл өгч болох юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Winterdienst буюу Өвлийн албаны тухай... Европд оюутнуудад зориулсан цас цэвэрлэгээний ажил байдаг. Газар газар янз бүр байдаг байх. Миний амьдарч байсан Берлин хотод лав цас их унадаг, цас их орсон үед оюутнуудыг, ажилгүй залуусыг цас цэвэрлэгээнд гэрээт ажилтнаар авдаг байсан. Цалин 11 сараас 3 сар хүртэл гэрээ хийгээд нэг сарын дундаж цалингаас арай их авдаг байсан байх. Хотын захиргаатай гэрээ хийж winterdienst албанд бүртгүүлсэн бол гэрээт хугацаандаа хотоос явахгүй, дуудсан цагт нь очиж цас цэвэрлэнэ. Цалингийнхаа талыг гэрээ хийгээд урьдчилж авдаг бөгөөд, үлдсэнийг нь хавар үр дүнгээ тооцуулж байгаад авна. Хотын захиргаанаас ч гэсэн үүрэг хүлээнэ, ажлын багажаар хангаж өгнө, хичээл, шалгалтнаас чөлөөлүүлж өгнө, бас ажиллуулах хоногийн дээд хязгаар ч гэж бий. Манайд энийг хэрэгжүүлж болмоор санагдаад байгаа юм. Одоо бол хууль журмын дагуу байгууллага бүр ойр орчмын 50 метр цасыг цэвэрлэх үүрэгтэй, гэхдээ тэр журманд нь машин зам хамаардаггүй юм шиг байгаан. Бусад зам талбайг нийслэл хариуцан дүүрэг болгонд ойролцоогоор 100 хүн, 10 орчим тээврийн хэрэгсэл гарган хүрз барин ноцолддог байна. Тохижилт үйлчилгээний ажилчид өглөөнөөс орой болтол цас цэвэрлээд хариуцсан газраа цэвэрлэж амждаггүй, сард 200000 төгрөгний цалин авдаг байна. Өнгөрсөн жилийн 13 дахь удаагийн цаснаар 500 цэргийн албан хаагч нэмж туслаж байж яармагийн мөстсөн замыг цэвэрлэж дуусгасан. Гэтэл Улаанбаатар хотод ажил хийх боломжтой 157 000 оюутан ажилгүй байна. Зөвхөн УБ-ын дугаартай 500000 автомашин байна. Энэ машинуудаас сард 1000 төгрөг цас цэвэрлэгээний татвар хурааж авахад л өвөлдөө 3 тэрбум төгрөг зовлонгүй босоод ирнэ. Ажил хийх сонирхолтой байгаа 10000 оюутныг winterdienst маягаар зохион байгуулаад 300000 төгрөгөөр цалинжуулахад болохоор. Гэхдээ 10000 оюутан гэдэг хэтэрхий ихдмээр тоо харагдаж байгаач цасыг дагтаршихаас нь өмнө хурдан цэвэрлэхэд яг таарах тоо юм. Миний хувьд хальтиргаагүй замаар явж байвал 1000 төгрөг дуртайяа төлнө!

    0 0 Хариу бичих