"Модел Юнеско Монгол-2017" хуралдаан болж байна

С.Цолмон


Юнескогийн Монголын үндэсний комисс, Юнескогийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороотой хамтран зохион байгуулж буй "Модел Юнеско Монгол-2017" Залуучуудын загвар хуралдаан Холидэй Ин зочид буудлын хурлын танхимд болж байна.

Гурав дахь жилдээ зохион байгуулж буй тус хурлаар Тогтвортой хөгжлийн зорилт 2030 хөтөлбөрийн хүрээнд “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөт орчныг дэмжих”, “Даяаршиж буй ертөнцөд соёл, иргэд хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх”, “Бүх нийтэд суурь боловсрол олгоход чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай засаглалыг дэмжих нь” сэдвээр их, дээд сургуулийн 16-24 насны оюутнууд илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.

Тус хуралд  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин зохицуулагч Биата Транкман, Юнескогийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нарын албаны хүмүүс оролцож байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)