“Орон нутгийн шилдэг удирдагч”-ийг шалгаруулав

С.Цолмон


Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд Монголын нутгийн удирдлагын холбооноос “Орон нутгийн шилдэг удирдагч”-ийг шалгаруулж шагналыг гардуулан өглөө. 

Орон нутгаа хөгжүүлэн, хүн арддаа үйлчлэх үйлчилгээг сайжруулах, эдийн засаг, нийгмийн зорилтыг хангаж биелүүлэх үйлсэд олон жил идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны ажилтнуудыг “Орон нутгийн шилдэг удирдагч”-аар шалгаруулсан юм байна. 

“Орон нутгийн шилдэг удирдагч”-аар аймгуудын түвшинд Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, сум, дүүргийн түвшинд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх нар тус тус тодорчээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)