“Дэлхийн мисс 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжин “Мультимедиа төрөл”-ийн ялагч боллоо. Ингэснээр манай оролцогч шилдэг 40-д орж байгаа юм.
“Дэлхийн мисс 2017” тэмцээний финалын шалгаруулалт өнөө орой болох бөгөөд манай оролцогч финалын үеэр амжилтаа ахиулах боломжтой юм. Тодруулбал, энэ үеэр "People's choice" буюу "Ард түмний сонголт" төрөлд ялалт байгуулсан оролцогчийг зарлах бөгөөд тухайн оролцогч шилдэг 11-ийн нэг болдог. Финалын шалгаруулалт өнөөдөр 18:30 цагт эхэлнэ.
Ц.Энхжин
1.Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40 оролцогч орны нэг болсон
2.Beauty with a purpose TOP-20
3.Miss Sport төрөлд TOP-8,
4.Miss Top Model төрөлд TOP-30
5.Dances of the World TOP-5
6.Miss Multmedia төрлийн ялагч боллоо.