Их хурлын өмнөх МАН

Eagle.mn


Гүйцэтгэх засаглал нь ажлаа хийж, хууль тогтоох засаглал хяналтаа тавьж ажиллах үүрэгтэй. Гэвч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш саяхныг хүртэл засгийн ажил урагшилсангүй. МАН-ынхан хороондоо талцсанаас гадна сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэй “байлдаж” хугацаа их алдлаа. Харин эсрэгээрээ УИХ энэ их галыг унтаах гэж ачаалалтай ажиллалаа. Аядуу зөөлөн гэх тодотголтой болсон М.Энхболд дарга УИХ-ыг удирдаж байгаа учраас Засгийн газартай холбоотой болон Ерөнхийлөгчийн интституцтэй үүсгэсэн маргааныг парламентын төвшинд дэвэргэсэнгүй. Хэрэв өмнөх спикер шиг авиртай хүн УИХ-ыг даргалж байсан бол гал дээр тос нэмэхтэй адил зүйл болох байлаа. Тэрээр УИХ-ын даргаас гадна МАН-ын дарга учраас мэдээж намынхаа гишүүдийн хагарал бутарлыг өөгшүүлээгүй. Хувь хүнийхээ хувьд ч ийм авир гаргах хүн биш. Удахгүй тэрээр намын даргын албаа хүлээлгэн өгөх гэж байна. Хэн ч намын дарга болсон түүн шиг төвийг сахиж ажиллахгүй бол МАН-д үүссэн хагарал улам газар авч мэднэ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдгийн жинхэнэ бодит жишээ болно. Ирэх долоо хоногт болох МАН-ын Их хурал зөвхөн тус намын гишүүдэд хамаатай юм шиг боловч үнэндээ 2020 он хүртэл Монгол Улс хэрхэн явахыг шийдэх чухал хурал. Товчхондоо, зөвхөн МАН-ын гишүүдэд бус Монголын ард түмэнд хамаатай. МАН-ын талцал, хуваагдал нийгмийг ч талцуулах аюултай. Яагаад гэвэл, тэндээс гарах шийдвэр МАН-ыг, үргэлжлээд Монголын төрд тусгалаа олно. Тиймээс ирэх хурлаас ямар ч дарга тодорсон бай М.Энхболд шиг төрийн ажилд ноён нуруутай хандах хэрэгтэй байх. Ер нь М.Энхболд намын даргаа өгч байгаа нь их улстөрөөс явж байна гэсэн үг биш. Тэр бол албан тушаалаа өгч, авч сурсан хүн. 2007 онд намын даргын ажлаа өгсөн ч 2013 онд гурван шатны сонгуульд ялагдчихсан хүнд хэцүү үед нь дахин намын дарга болсон. Улмаар намаа амжилттай удирдаж өнөөдөр УИХ-д 65 суудалтай болгоод байна. Тэгсэн хэрнээ тэр намын даргаараа үлдэнэ гэж зүтгэсэнгүй. Түүний орыг хэн залгах нь ирэх долоо хоногийн эхээр тодорхой болно. Одоогийн байдлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын Бага хурлын гишүүн Н.Дэмбэрэл нар намын даргад нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлээлээд байна. Тэд нэр дэвшихээ илэрхийлэхдээ юу гэж хэлснийг хүргэе.

Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

-Би намын даргын сонгуульд итгэл төгс өрсөлдөнө. Ардын нам бол ард түмний нам болохоос олигарх цөөнхийн өмч байж болохгүй. Аливаа улс төрийн нам ард түмэнтэйгээ ойрхон байх тусам хүчирхэгжиж, олон нийтээс алсрах тусам бөхдөг жамтай. Ардын нам цаг үетэйгээ хөл нийлүүлсэн шинжлэх ухаанч, ил тод, хаалттай биш, нээлттэй нам байх ёстой. Тиймээс бид эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлж, хөгжлийн бодлогод суурилсан, олон нийтэд тулгуурласан орчин цагийн дэвшилт нам болон хөгжиж, түүхт 100 жилийн ойгоо угтах ёстой. Одоо бид шинэ цагийн “Хичээн эрмэлзэх зүйл”-ээ тунхаглан зарлах цаг болжээ. “Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ” гэж сайхан үг байдаг. Одоо л зориг зүрх гаргаж, эрс шийдэмгий өөрчлөлт хийхгүй бол бидэнд цаг алга. Хамгийн гол нь монгол хүн эх орондоо гэдэс цатгалан, мөр бүтэн, сэтгэл хангалуун, амар амгалан амьдрах учиртай. Ингэхийн тулд бидэнд “Шинэ сэргэлт” авчирсан шийдэмгий бодлого хэрэгтэй байна. Бид сонгуулиас сонгуулийн хооронд бодлогогүй урссаар ижил гараанаас гарсан улс орнуудаасаа хөгжлийн суурь үзүүлэлтүүдээр хоцорч эхэллээ. Бид дор хаяж хөгжлийн бодлогоо 10-15 жилээр харахгүй бол болохгүй нь.

“Өнөөдөр” сонин 2017.08.28

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ХАЯНХЯРВАА

-Удахгүй МАН-ын XXVII Их хурал болох гэж байгаатай холбогдуулан намын даргад өрсөлдөгчдийн нэрс хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж байна. Миний нэр ч бас намын даргад өрсөлдөх хүмүүсийн нэрс дунд явж байгаа. Би ч мөн албан ёсоор намын даргад өрсөлдөхөөр болсноо дуулгаж байна.

Eagle.mn 2017.11.16

МАН-ын Бага хурлын гишүүн Н.ДЭМБЭРЭЛ

-Өрсөлдөгч хэн байхаас үл шалтгаалаад өөрийнхөө үзэл бодлыг хэрэгжүүлэхийн төлөө нэр дэвшиж байгаа юм.

Facebook.com 2017.11.16

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Би Хүрэлсүхийг дэмжиж байсан ч одоо бодоход алджээ. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр дэвшигчийг дэмжсэн, хэвийн ажиллаж байсан Засгаа сөрөг хүчинтэйгээ сүлбэлдэн унагаж, намынхаа түүхэнд байгаагүй шившигтэй хагаралыг авчирсан хүнийг МАН-ын даргаараа сонгоно гэхэд санаанд багтахгүй байна. ХАЯНХЯРВАА НЬ ХАМААГҮЙ ДЭЭР ДЭЭ!

    1 0 Хариу бичих
  2. Дуугүй хүний доодох нойтон гэдэг. М.Энхболд шиг толгойд нь хулгай хийхээс өөр бодол, мэдлэггүй хүнийг энэ төрөөс нэн даруй хөөн зайлуулах хэрэгтэй. Хотыг жорлон болгосон. Төрийг дуудлага худалдаа болгож зах болгосон. МАН-ыг талцуулж хагаруулдуулж байгаа нөхөр М.Энхболд. Энэ нөхрийн цүнхийг барьж, энэ нөхрөөр дэмжүүлж төрийн албанд шургалсан бүх хүнийг ажлаас нь халж шалгах хэрэгтэй. Хулгайн сүлжээг бий болгож байсан болохоос төрд нэг ч гавьяа байгуулаагүй байх. АН сонгуульт хугацаанд ард олны итгэлийг алдсан учраас иргэд МАН -д 65 суудлаар саналаа өгсөн болохоос Энхболд намдаа ялалт авчирсан юм биш.

    0 0 Хариу бичих
  3. Эдний хэнийг ч тавьсан ман нэг их өөрчдөгдөхгүй

    0 0 Хариу бичих
  4. Эдний хэн нь ч дарга болоод дотроосоо ялзарсан НАМ удаан тэсэхгуй задарч мехне ТУУХ ийн тавилан нь тийм юм шуу дээ. Харгис хэлмэгдуулэлийнхээ телее ард тумнээсээ уучлал гуйх сачийгуй новшууд сеневел таарна

    0 0 Хариу бичих