Төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгах талаар хэлэлцжээ

С.Цолмон


“Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх талаар санал боловсруулах” ажлын хэсгийн өргөтгөсөн хурал Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав дахь салбарт өнөөдөр болжээ.

Хуралдаанаар Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр улс, нийслэлийн хэмжээнд хийгдсэн ажлуудын танилцуулга хийгдсэн байна.

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, үйлчилгээг цахимжуулах чиглэлд НЗДТГ болон ХХМТГ хамтран ажиллахаар болсон байна.

Мөн нутгийн захиргааны байгууллагуудад тоон гарын үсгийг нэвтрүүлэх, төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системтэй нийслэлийн үйлчилгээний системийг уялдуулах, операторын үйлчилгээний системийг бий болгох зэрэг олон асуудлаар санал солилцжээ. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, үйлчилгээг цахимжуулах чиглэлд НЗДТГ болон ХХМТГ хамтран ажиллахаар болсон байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)