Дэн буудлуудад биеэ үнэлэх нөхцлийг бүрдүүлсэн зөрчлүүд илрүүлжээ

С.Цолмон


Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэн буудлуудад шалгалт явуулахад архидан согтуурах, биеэ үнэлэх нөхцлийг бүрдүүлсэн, 21 насанд хүрээгүй иргэнд үйлчилсэн, цагаар үйлчилдэг цагийн тарифтай зэрэг зөрчлүүд илэрчээ. Тус дүүргийн нийт 35 дэн буудалд шалгалт явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулан Нийслэлийн аялал жуулчлалын газар, дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан арваннэгдүгээр сарын 6-наас 10-ны өдрийг хүртэл дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 35 дэн буудалд хяналт шалгалт хийжээ.

35 дэн буудалд доорх зөрчлүүд давтамжтайгаар илэрчээ. Үүнд:

1.Зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан. /Нийслэлийн аялал жуулчлалын газрын зөвшөөрөлгүй/

2.Холбогдох бичиг баримт байхгүй.

3. 21 насанд хүрээгүй иргэнд үйлчилсэн.

4.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд үйлчилсэн.

5.Тамхины хяналтын тухай хуулийг зөрчиж буудлын өрөөнд тамхи татуулсан.

6.Архидан согтуурах, биеэ үнэлэх нөхцлийг бүрдүүлсэн.

7.Зочин бүртгэлийн дэвтэр хөтөлдөггүй, хөтөлж байгаа зарим нь шаардлага хангахгүй,

8.Цагаар үйлчилдэг цагийн тарифтай,

9.Аялал жуулчлал, дэн буудлын стандарт шаардлага хангахгүй /ажилчид дүрэмт хувцасгүй, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүй, нэг удаагийн хэрэгсэл өгдөггүй гэх мэт/

10.Галын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй

11.Эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй

Иймд, ажлын хэсгээс холбогдох чиглэл тус бүрээр зөвлөн тусалж, 12 дэн буудалд зөрчлийг арилгуулан ажиллах тухай албан шаардлагыг хүргүүллээ. Тодорхой хугацааны дараа албан даалгаврын биелэлтийг дахин шалгах юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх