Маргааш төв талбайд "НҮДЭЭ НЭЭ" хөдөлгөөний хаалтын жагсаал болно

С.Цолмон


"Лантуун Дохио" ТББ, "Өгөх өдөр" хөдөлгөөн хамтран, нийгмийг хүчирхийлж буй бусармаг гэмт хэрэг, түүний гарах нөхцөлийг бүрдүүлдэг дүрэм журмыг өөрчлөхийн тулд "НҮДЭЭ НЭЭ" үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа билээ. Энэ хугацаанд 32,000 хүнийг нийгмийн сүлжээнд нэгтэж, таван аймгийн иргэд, 10 гаруй улс оронд амьдарч байгаа Монголчуудыг хөдөлгөөндөө нэгтгэжээ. 

"Нүдээ Нээ" Үндэсний хөдөлгөөнөөс хувь хүн бүр иргэний үүргээ ухамсарлан, хүчирхийллийн дэргэдүүр дуугүй өнгөрөлгүй, шаардлагатай тохиолдолд 102, 107, 108 дугаарууд руу мэдээлж байхыг уриалж байгаа юм. Мөн үр хүүхдүүддээ илүү их цаг гаргаж, тэднийг ямар нэг эрсдэлд орохоос өмнө хамгаалж байхыг анхааруулж байна.

Хувь хүмүүсээс гадна Улаанбаатар хотод 50 гаруй аж ахуйн нэгж "Нүдээ Нээ"-снээ илтгэн дээрх хөдөлгөөний уриалгыг үүдэндээ байрлуулан, хүчирхийлэгч нарын эсрэг хүүхдэд ээлтэй байгууллага болохоо амлаад байгаа. Түүнчлэн “Нүдээ Нээ” Үндэсний хөдөлгөөнөөс таван удаа тайван жагсаал зохион байгуулсан бөгөөд жагсаалын хаалтыг маргааш Сүхбаатарын талбайд 14-18 цагийн хооронд хийхээр болжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)