Турк Улсад цэргийн атташе суулгахаар судалж байна

С.Цолмон


Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд М.Ахмет Язалыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Монгол, Турк хоёр орны хооронд 1999 онд Батлан хамгаалах салбарт албан ёсны харилцаа тогтоосноос хойш уламжлалт сайн харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад баяртай байдгаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд БНТУ-ыг гуравдагч хөрш хэмээн заасан бөгөөд Монгол Улс БНТУ-тай түүх, соёлын уламжлалыг эрхэмлэн, найрсаг харилцаа, нягт хамтын ажиллагаа хөгжүүлэх бодлогыг баримталж байдаг, цэргийн санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд манай Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж, цэргийн зориулалтын буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлж байгаад Туркийн Засгийн газар, БХЯ-д талархлаа илэрхийллээ.

Өмнөх хамтын ажиллагааг дараагийн шатанд хүргэх, цэргийн албан хаагчдыг Туркийн их сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Сэтгэлийн тусламжаар ирж буй тоног төхөөрөмж, материал Зэвсэгт хүчний шинэчлэлд чухал ач холбогдолтой байгааг тэмдэглэв. Мөн өмнөх хамтын ажиллагааг дараагийн шатанд хүргэх, цэргийн албан хаагчдыг Туркийн их сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Манай улсаасТурк Улсад цэргийн атташе томилон суулгах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм. Ингэснээр хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжнө гэж үзэж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. toviig sahij puujin av

    0 0 Хариу бичих