Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Австрали, Италийн элчин сайдуудтай уулзлаа

С.Цолмон


УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. БХЯ-ны сайд Н.Энхболд "Австрали улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Жон Лангтритай энэ удаа Батлан хамгаалахын сайдын хувиар уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд Австрали улс цэргийн алба хаагчдаа 2008 оноос хойш тогтмол оруулж ирсэн. Цаашид ч оролцоогоо хадгална гэдэгт итгэлтэй байна" хэмээлээ.

Мөн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх явцыг өргөжүүлэх, батлан хамгаалах бодлогын яриа хэлцэлийг уламжлал болгон зохион байгуулах, энхийг дэмжих хамтын ажилагааг өргөжүүлэх зэргээр хөгжүүлэх сонирхолтой байгаа илэрхийлжээ. Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс тус улсын зэвсэгт хүчний Команд штабын коллежид жил бүр нэг офицер суралцаж байгаа төдийгүй энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр манай цэргийн албан хаагчид сургалтад хамрагдаж мэдлэг боловсрол, чадавхиа нэмэгдүүлж байна. Австралийн боловсролын чанарыг өөрөө боловсрол эзэмшсэний хувьд ихээхэн үнэлж явдгаа Н.Энхболд  сайд хэлсэн юм. 

Дараа нь  Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Андрэ дэ Фэлипийг хүлээн авч уулзлаа. 1997 оны аравдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташег Бүгд Найрамдах Итали Улсад хавсран суулгахаар, мөн өдөр Бүгд Найрамдах Итали Улсын Цэргийн атташег БНХАУ-аас Монгол Улсад хавсран суулгахыг зөвшөөрөн Батлан хамгаалах салбарт албан ёсны харилцаа тогтсон түүхтэй.

Үүнээс хойш хорин жил өнгөрч, уламжлалт сайн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад баяртай байдгаа Н.Энхболд сайд илэрхийлэв. Элчин сайд Андрэ дэ Фэлип бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдлээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)