Кеничи Юмото олимпийн медалиа есөн жилийн дараа авлаа

Eagle.mn


Японы үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Цүнеказү Такеда тус улсын нийслэлд байрлах ҮОХ-ны байранд чөлөөт бөхийн тамирчин Кеничи Юмотод Бээжингийн олимпийн наадмын мөнгөн медалийг нь гардуулан өглөө. Одоогоос есөн жилийн өмнө Бээжингийн зуны олимпийн XXIX наадмын чөлөөт бөхийн 60 кг-ын жинд Японы бөх Юмото хагас шигшээд Украины Василий Федоришинд ялагдан хүрэл медаль хүртсэн.

Тэгвэл украин эр “туринабол” хэмээх хориотой эмийн бэлдмэл хэрэглэснээр мөнгөн медалиа хураалгаж, Юмотод шилжсэн юм. Мөнгөн медаль нь Японы ҮОХ-нд албан ёсоор ирж, ийнхүү медалиа гардан авч байна. Бээжинд Юмотод хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан Киргизстаны буриад “легионер” Базар Базаргуруевт хүрэл медалийн нөхөж олгосон юм.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)