2018 онд манай улсад Азийн сайд нарын бага хурал болно

С.Цолмон


Монгол Улсын Засгийн газар, НҮБ-тай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын Бага хурлыг ирэх оны долоодугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.

Бага хурлын талаар танилцуулах зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. “Гамшгаас урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор болох Азийн сайд нарын Бага хурал  нь:

-Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн болон дэлхий нийтийн аюулгүй байдал, амар тайван орших нөхцөлийг бүрдүүлэх, улс орнуудын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн санал, санаачилгуудыг хэлэлцэх

-Улс орнуудын ололт амжилт, туршлагаас хуваалцах, хамтын ажиллагааг өргөжүүлэх

-Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг таниулах зорилготой аж.

Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтад МУЗН, гадаад улс орнуудын Элчин сайдын яам, олон улсын байгууллагын тэргүүн, төлөөлөл оролцжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)