Холливудын од Ричард Гир Монголд иржээ

С.Цолмон


Холливудын од Ричард Гир Монголд иржээ. Тэрбээр өнөөдөр Төрийн ордонд зочилсон байна. Түүний Монголд ирсэн шалтгаан нь кино хийх гэх мэдээлэл байна. Ричард Гир одоогоос 7 жилийн өмнө манай улсад ирж байсан бөгөөд энэ удаа дөрөв дэх удаагаа манай улсад ирж байгаа нь энэ юм.

Ричард Гир нь 1990 онд хийгдсэн "Хөөрхөн хүүхэн" киноны гол дүрд тоглосноороо олонд алдаршсан. Мөн 2002 онд "Чикаго" мюзикл киноны дүрээрээ "Алтан бөмбөрцөг"-ийн шилдэг эрэгтэй инээдмийн жүжигчний шагналыг авч байсан юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)