Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

С.Цолмон


Жил бүр Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн орон даяар маргааш эхлэнэ. Энэ талаар өнөөдөр Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, УИХ-ын Тамгын газрын ажилтан, шатрын спортын олон улсын шүүгч Г.Алтан-Оч, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Б.Баярболд нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн "Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан олон арга хэмжээг зохион байгуулдгийн нэг нь Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн юм. Тэмцээнийг гурван үе шаттай явуулдаг.

Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 11 дүгээр сарын 18-19-нд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулна.

Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 11 дүгээр сарын 18-19-нд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулна. Хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 12 дугаар сарын 9-10-нд, улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг 2018 оны 1 дүгээр сарын 6-7-нд Төрийн ордонд зохион байгуулна.  

Тэмцээнд түрүүлсэн аварга шатарчинд спортын дэд мастер цол олгодог. Энэ жилийн тэмцээний онцлог нь энэхүү цолыг олгохоос гадна шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм. Тэмцээнд явах зардлыг зохион байгуулагч хариуцах том тэмцээн болох гэж байна.

Оюуны спортыг улс даяар жигд хөгжүүлж, хичээллэдэг хүмүүсийн тоог нэмэгдүүлье гэсэн зорилгоор энэ тэмцээнийг 2013 оноос УИХ-ын дарга ивээлдээ авч зохион байгуулж ирсэн уламжлалтай. М.Энхболд даргын ивээл дор хоёр дахь жилдээ болох гэж байна.  

Тэмцээнд түрүүлсэн аварга шатарчинд спортын дэд мастер цол олгодог.

Өнгөрсөн жилийн тэмцээнд 6000 гаруй шатарчин оролцсон. Жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж байгаа. Иргэд, шатар сонирхогчдыг тэмцээндээ идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.

Уг тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2000-аас дээш гараагүй сонирхогчид оролцох боломжтой аж. Мөн сумын аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй гурав, эмэгтэй нэг шатарчин шалгаруулах бол дүүргийн хувьд хүн амын тооноос шалтгаалж зургаан эрэгтэй, гурван эмэгтэй шатарчин шалгаруулах юм байна.

Анхан шатны тэмцээнээс шалгарсан хүмүүс аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээд өрсөлдөх бөгөөд аймгаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй, нийслэлээс 18 эрэгтэй, 9 эмэгтэй шатарчин шигшээ тэмцээнд оролцож, аваргаа тодруулах аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Онлайнаар оролцож болох уу. Очиж оролцох гэхээр зардал өндөр, бас цаг хугацаа их орох юм байна.

    0 0 Хариу бичих