Уурхайн нуралтанд амиа алдсан 2 иргэний цогцсыг гаргажээ

Eagle.mn


Нийслэлийн Налайх дүүрэгт өчигдөр буюу 11 сарын 16-ны өдрийн 04:07 иргэн Б-гийн сэргээн ашиглагдаж байгаа нүүрсний бичил уурхайн 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нурал үүсч хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдсан тухай дуудлага ОБЕГ, ОБЕГ-т иржээ. Уг дуудлагын дагуу ОБЕГ-ийн харьяа Уул уурхайн аврах анги, нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаа, Мэргэжлийн хяналтын байгууллага, ЗДТГ-аас нийт 80 алба хаагч, 12 автомашинтайгаар ослын голомтод ажиллажээ.

Осол болсон газрын 35 градусын налуу малталттай, тунелын урт амнаас 140 метрийн гүн, өргөн нь 1.5 метр,  зүүн гар тийш эргэсэн мөргөцөг нь 5 метрийн урт, малталтын улнаас тааз хүртэлх өндөр 1.65 метрийн далд уурхайн гүнээс эхний осолдогч болох тус дүүргийн харьяат иргэн О /47 настай, эрэгтэй/-г 16:19 цагт, хоёрдахь осолдогч болох тус дүүргийн харьяат иргэн Э /28 настай, эрэгтэй/ цогцсыг 18:14 цагт гаргасан байна.

Аврагчид нийт 14 цагийн турш аврах үйл ажиллагаа явуулж осолдогчдыг нурангаас гарган тус дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэж өгчээ.

Аврах ажиллагаа явуулж байх хугацаанд уурхайн гүнд олон удаагийн нуралт үүсч, голомтод ажиллаж буй аврагчид өөрсдөө нурангид даруулах эрсдэлтэй нөхцөлд ажилласан аж. Үүгээр ч зогсохгүй аврагчдын ажилласан нүүрсний мөргөцөг маш давчуу, нурсан нүүрсийг зайлуулах газаргүй, гал гарах нөхцөл бүрдсэн, уурхайд зөвшөөрөгдөх хэмжээнээс 4 дахин их нүүрсхүчлийн дутуу исэл ялгарч байсан нь аврах ажиллагааг явуулахад хүндрэл үүсгэжээ.  

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Naad nuhnuudee haagaachee... zasag darga guai...

    0 0 Хариу бичих