Арваннэгдүгээр сарын 17 дэлхийн түүхэнд

Ш.Самбуу


Олон улсын оюутны өдөр

Олон улсын оюутны өдөр (International Students' Day)  арваннэгдүгээр сарын 17-ны өдөр тохиож байна. 

1939 оны арваннэгдүгээр сарын 11-нд Чехийн анагаахын оюутан Сан Оплата Прага хотноо дэлхийн II дайныг эсэргүүцэж мянга мянган оюутнуудын эрхийн төлөө жагсаалд оролцож байхдаа буудуулан амиа алджээ.Түүний оршуулгын ёслол арваннэгдүгээр сарын 15-нд болсон бөгөөд түүнтэй салах ёс гүйцэтгэхээр олон мянган оюутан ирсэн байна. Харин үүнээс хоёр хоногийн дараа жагсаалд оролцсон найман оюутан, багш нарыг ямар ч шүүлтгүйгээр цаазаар авсан байдаг.   1941 онд Лондон хотноо болсон дайныг эсэргүүцэгч  орнуудын оюутны уулзалт дээр энэ өдрийг зарлан бий болгосон ба харин түүнийг 1946 оноос тэмдэглэх болжээ.

Монголын оюутны бай­гууллага 1942 оны арав­дугаар сарын 5-ны өдөр анх байгуулагдаж, 1990 оноос бие даасан төрийн бус байгуул­лага болжээ. Жил бүрийн энэ өдрийг "Монголын оюутны өдөр" хэмээн тэмдэглэдэг бол оюутны эрхийн тунхаглал батлагдсан буюу гуравдугаар сарын 4-ний өдрийг "Мон­голын оюутны эрхийн өдөр" болгож бас тэмдэглэдэг улам­ж­лал­тай. 

Чехийн ардчиллын төлөөх тэмцлийн өдөр

Чехэд өнөөдөр тэмдэглэгдэж байгаа Эрх чөлөө ардчиллын төлөөх тэмцлийн өдөр нь төрийн баяр бөгөөд 1939 ба 1989 оны үйл явдлуудтайгаар холбогдон үүсчээ.

Суэцийн суваг нээгджээ

Суэцийн суваг (Suez Canal) 1869 оны арваннэгдүгээр сарын 17-нд нээгджээ.

Газар дундын тэнгисийг Улаан тэнгистэй “хиймэл Босфороор” холбох санаа анх XIX  зууны дундуур,  Францын инженер, Александрия, Каирт хотуудад сууж байсан дэд консул Фердинанд де Лессепст төржээ.

Египетийн ерөнхийлөгч Гамаль Абдель Насер 1956 онд Суэцийн сувгийг нийгэмчиллээ. Сувгийг нийгэмчилсэн нь Британи, Франц, Израилийн цэргийн  түрэмгийллийг өдөөжээ. Сэуцийн байлдааны ажиллагаа 1956 оны аравдугаар сараас 1957 оны гуравдугаар сар хүртэл  үргэлжлэв.

1973  оны дайнаар  Египетийн арми Суэцийн сувгийг амжилттай гатлав. Израилийн арми хариуд  нь Суэцийн сувгийг гатлан Израилийн танкууд Каирт цөмрөх зам нээгдсэнээс уг дайн зогссон юм.

Синайн фронтод цэргийг харилцан таттаж холдуулах  хэлэлцээрийн дагуу Израиль өөрийн армийг сувгаас татан Египет зүүн эргийн нарийн зурваст хяналтаа тогтоолоо. АНУ ба Зөвлөлтийн усан цэргийн хүчээр  сувгийг минаас цэвэрлэсний дараа Суэц  1975 оны зургадугаар сарын 5-нд дахин нээгдэв.

Өдгөө гол усан замуудын нэг  гэсэн байраа хадгалан түүгээр дэлхийн усан тээврийн  найман хувь  дамжин өнгөрч байна. Египетийн Статистикийн албаны мэдээгээр, өнгөрсөн 10 жилд Суэцийн сувгийн ашиглалтын орлого нь Египетэд 47 тэрбум ам.доллар авчирсан байв.Энэ хугацаанд сувгаар 182,2  мянган хөлөг онгоц өнгөрч  8,3 тэрбум тонн ачааг зөөжээ.

Чехославакт “хилэн хувьсгал” эхлэв

Өнөөгөөс 28 жилийн өмнө буюу 1989 оны энэ өдөр Прага хотноо оюутны жагсаал болж Чехословакийн коммунист дэглэмийг цус урсгалгүйгээр унагасан “хилэн хувьсгалыг” эхлүүлсэн байв. Нийгэм дэх сөрөг уур амьсгал 1988 оноос  гарч эхэлсэн тэр үед бүх жагсаал цуглааныг цагдаагийн хүчээр тарааж байлаа. Дараагийн ийм давалгаа нь 1989 оны нэгдүгээр сард явагдан түүний  шашин нь дэмжсэн юм. Эдгээр үйл явдал нь социалист системийг “дээрээс” нь задлан буулгах ажиллагааны  гарааг эхлүүлжээ.

Энэ жагсаал эхлээд оюутны уриан дор 1939 онд амь үрэгдсэн чех оюутны дурсгалд зориулагдсан байгаа удалгүй улс төрийн шаардлагад шилжин цагдаагийнхан жагсаалыг хөөн тараасан байлаа. Дараагийн өдөр нь оюутнуудыг  бүтээлч сэхээтнүүд дэмжжээ. Арваннэгдүгээр сарын 21-нд  эсэргүүцэгчдийг Чехийн хамба лам Франтишек Томашек дэмжлээ.

Эдгээр эсэргүүцлийн  үр дүнд тус орны парламент Үндсэн хуулин дахь Коммунист намын тэргүүлэх үүргийн заалтыг цуцлан анхны коммунист биш Засгийн газрыг байгуулжээ. Чехийн  Ерөнхийлөгчөөр Вацлав Гавел сонгогдсон юм.

“Хилэнгийн хувьсгал” гэсэн нэр томъёо нь коммунист дэглэмээс цус урсгалгүйгээр либерал дэглэмд шилжсэн Зүүн Европын орнуудад ашиглагдаж байлаа. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)