Уулчид удирдлагуудаа солихоор хуралдана

Eagle.mn


Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханд Монголын уулын спортын түүхэнд байгаагүй олон хүн амь эрсдсэн билээ. Энэ харамсалтай мэдээлэл нийгмийг цочроож, олон гэр бүлийг уй гашууд автуулсан. Хэрэг явдал өнгөрөөд сар болсон ч журам зөрчин авиралт зохион байгуулсан байгууллагад хариуцлага тооцоогүй. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан уулын спортын зарим төлөөлөл Гуравдугаар эмнэлэгийн хурлын танхимд өнөөдөр 15:00 цагт хурал зохион байгуулах гэж байна. Тэд Отгонтэнгэр хайрханд хийсэн авиралтыг зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцохоос гадна Монголын уулчдын Үндэсний холбооны одоогийн удирдлагуудыг өөрчлөхийг шаардаж байгаа аж.

 

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)