Үг, үйлдэл, үйл явдал

Eagle.mn


Долоо хоногийн онцлох хүн 

Энэ долоо хоногийн онцлох хүнээр яах аргагүй сэлэм эргүүлж бусадтай зодолдсон С.Бямбацогт тодорлоо. 

Өмнөх долоо хоног нь дуусч байхад баарны гаднах зодоонд сэлэм эргүүлсэн залуу бол НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны дүү юм билээ. С.Бямбацогтыг Баянгол дүүргийн цагдаагийг хэлтэст шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. 

Харин түүний ах хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тайлбар өгөхдөө, тус тусын амьдралтай хүмүүсийг холбоод байх шаардлагагүй. Хуулийн байгууллага шалгах байх. Гэхдээ, дүүгийн барьж байсан сэлэм нь найзуудынх нь хэлж байгаагаар Сүнсний баярт хэрэглэсэн тоглоомон сэлэм байсан гэс эн хэмээн ярьжээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичсэнээр бол ах С.Мөнхчулуун нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөх гэж байгаа тул нэр хүндийг нь унагаах  үүднээс Кэстл баарны гадаах камерны  сэлэмт бичлэгийг олон нийтэд цацсан гэсэн мэдээлэл байгаа юм. 

Долоо хоногийн онцлох үг

“Би тэгээд цаашаа ярих уу, яах уу”. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д элчин сайдаар томилохтой холбоотой байнгын хорооны хуралдаанд хэлсэн түүний үг яах аргагүй долоо хоногийн онцлох үгээр тодорлоо. 

Тагнуулын байгууллагыг толгойлж явсан Б.Хурцын  санах ойд улс төрчдийн сайн муу бүхий л мэдээлэл хадгалагдаж байгааг тэрээр ийнхүү нотлов.  Өөрт нь асуулт тавьсан Л.Болд гишүүнийг БХ-ын сайд байхдаа хойд Солонгост зэвсэг зарах гэсний улмаас хоёр хүн цаазлагдсан гэснийхээ дараа Би тэгээд цаашаа ярих юмуу, яах юм. Айн? Хэмээн асууж улстөрчдийг гөлөлзүүлэв. 

“У.Хүрэлсүх Баатар нарын утасны яриа бичигдэж тарсан байсан.Үүнийг хэн бичээд тараагаад байдаг юм бэ” гэсэн Ж.Батзандангийн асуултад хариулахдаа үргэлжлүүлэн хариулахдаа мөн л гишүүдэд “даам гарсныг” доорхи асуулт хариултаас харж болно. 

Нэр дэвшигч Б.Хурц: -Миний өмнөх ажилтай холбоотой асуулт байна. Би хариулчих юмуу, яах юм, гишүүдээ.
-Байнгын хорооны дарга О.Содбилэг: Микрофоныг дараачийн хүнд шилжүүлье. 

Долоо хоногийн онцлох үйл явдал

Цалин нэмэх шаардлага тавьсан багш нар даваа гаригт ажил хаяв. Ажил хаялтад улсын хэмжээнд 177 сургууль, 217 цэцэрлэг, Шинжлэх ухааны 11 байгууллага оролцсон. Тухайн өдрийн орой ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар,  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар  Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, өрнөөд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцаж зөвшилцөлд хүрсэн юм. 

Тийм учраас хугацаагүй гэсэн “хугацаатай” багш нарын  ажил хаялт нэг өдөр үргэлжлээд дууслаа. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)