Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 111 жилийн ой тохиож байна

А.Анар-Эрдэнэ


1906 оны 11 дүгээр сарын 17-ны энэ өдөр Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, яруу найраг, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч, орчуулагч Д.Нацагдорж мэндэлжээ. Түшээт хан аймгийн Дархан Чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт Гүн Галуутай (заримдаа Мэлзэй гэдэг) хэмээх газар хохь тайж Дашдоржийнд мэндлэсэн хүү 31-хэн наслахдаа монголын уран зохиолд яруу найраг, үргэлжилсэн г, жүжгийн зохиолын олон сайхан бүтээл туурвин нэрээ мөнхөлж, хойч үедээ оюуны өв үлдээсэн гавъяатай.

Д.Нацагдорж  нь  1917 оноос Гадаад Явдлын Яаманд бичээч, 1924 оноос Ардын Цэргийн Яамны бичээч, 1923 онд Бүх Цэргийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга, 1924 оноос  засгийн газрын нарийн бичгийн дарга, Ленинград хотноо 1925-1926 онд цэргийн улс төрийн академид 1926 оноос  Берлиний их сургуулийн дэргэдэх сэтгүүлчийн сургууль, Лейпциг хотод мөн энэ чиглэлээр суралцсан байна. 1929 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнд оюутан сурагч, Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дуун ухааны ба түүхийн тасгийн  эрхлэгч  ажлыг хийж байсан. 1925 онд Монголын Пионерийн байгууллагыг байгуулсан.

Д.Нацагдорж зохиолуудаа хуучин монгол бичгээр бичдэг байсан бөгөөд анхны түүвэр нь 1955 онд кирилл үсгээр хэвлэгдэж байв. Түүний уран бүтээл, намтар түүхийг судласан олон бүтээл, уран сайхны кино, тайзны бүтээлүүд цөөнгүй бий.

Амьдарч байх үеийнхээ бурангуй нийгмийг шүүмжлэхийн зэрэгцээ цаг үеэсээ түрүүлж сэтгэж байсныг нь илтгэх олон бүтээл туурвиснаараа Д.Нацагдорж өнөөдрийг хүртэл суут их зохиолч, Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч хэмээх эрхэм алдрыг хүртсэн юм.

ОД шүлэг 

Холхи газраас  гялалзан харагдах  өнгөт од оо 
Хязгааргүй  огторгуйн  дунд зугаалсан  олон  улаан  оч оо
Нарт ертөнцийн дотор суугаа  марс  од оо
Манай  хүн төрөлхтөн  чамтай  танилцахыг  хэдийнээс  хүсэв

Алтан сайхан бие  дээр чинь ямар хүн эрдэнэ  оршном?
Уул, ус, цэцэг  мод чинь юугаар бүтсэн  бэ?
Манай ертөнц шиг янз янзын юм  холилдон байна  уу, үгүй  юү
Нийгэм  журмын  байдал чам  дээр тогтсон  уу үгүй  юү

Од чиний  тэндээс  энэхүү дэлхий  ямар өнгөтэй үзэгднэм
Янаглал  амраглалын  дөл аль зэрэг  хурц вэ юунд манай  ертөнцөд захиа  үл  илгээнэ  чинь

    Эрдэмт марс  од оо Чи нэгд нэгээр  харж  байна
    Энэхүү  дэлхийн түмэн  байдлыг  юу  гэж  сонирхоно  чи
    Огторгуйн  оргилын олон эрдэмтэн   чамайг хэдийнээс  сонирхов
Урьдаар  нийгэм  журмыг  байгуулж, дараагаар чамтай  ураг  болсугай  гэнэ

 1931 он 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. ЭНЭ ШҮЛЭГ СЕРГЕЙ ЕСЕНИНЭЭС ГЖССАН

    0 0 Хариу бичих
  2. Tereer zaluu er hun uuruusuu hugshin egch huuhentei nuhtsuhig muu shinj gej 1 shulegtee haruulj baidag. Ene ulamlalaar muu yavdal ar gert suirel irne gedeg

    0 0 Хариу бичих
  3. нацагдорж бол соц нийгмийн үеийн үзэл суртлын зорилгоор хиймлээр тодруулсан баатар байсан юм шиг санагддаг юм, яг мундаг зохиолч, яруу найрагч сэхээтэн байсан эсэх нь эргэлзээтэй

    0 1 Хариу бичих