Алдагдсан итгэлийг сэргээх аавын хүү хэн бэ

Eagle.mn


МАН мөсөн уулын орой дээр байна. Дордох уу, дээрдэх үү гэдэг нь МАН-ын дараагийн даргын явуулах бодлого, үйл ажиллагаанаас хамаарах болчихоод байх. Цаг хугацааны тоолуур гүйж, Монгол гэдэг их айл 2020 оны сонгуультай золгоход хоёр жил гаруй хугацаа үлджээ. Ард түмний итгэлийг зүтгэлээр хариулахаа амласан улс төрийн ууган хүчин МАН 2016 оны сонгуульд үнэмлэхүй олонх болсон ч байгуулсан засгаа огцруулж, нам дотроо хоёр талцсан нь намынхаа нэр хүндийг шороотой хутгаад байна. Нэг ёсондоо нийгэмд юун амлалт, албан тушаалын хуваарилалт л чухал байна гэж харагдуулж байгаа нь энэ намд эрс шинэчлэлт хэрэгтэйг илтгэж буй. Хууль тогтоох байгууллагад хэт олонх болсондоо эрдсэн, омогшсон тэд унах нүхээ өөрсдөө л ухаж байна. Жишээ татъя. Судалгааны байгууллагуудын гаргасан судалгаагаар улс төрийн намуудын тэр дундаа МАН-ын рейтинг эрс буурчээ. Дээрх судалгаа МАН-ынхныг талцал, хагарал, сандал ширээний хэрүүлээ хойш тавьж, дараагийн сонгуульдаа анхаарах үе ирснийг бэлхнээ харуулж байна. Үгүй дээ л 2012-2016 онд засгийн эрх барьж байсан Ардчилсан нам Засгийн газраа огцруулаад ямар үр дүнд хүрэв гэх бэлэн “ноорог”-ийг тэд хайхрахгүй өнгөрч боломгүй цаг үеийг туулж байгаа юм. Иймээс хэт олонх болсондоо эрдэхгүй Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр дамжуулан сонгогчдод өгсөн амлалтаа биелүүлэх тун богинохон хугацаа МАН-ыг хүлээж буйг сануулъя. 

Нөгөөтэйгүүр үнэмлэхүй олонх болсноо намаар дамжиж төрийн албан тушаал худалддаг, боловсон хүчний бодлогоор бус мөнгөтэй нэгэнд үйлчилж болох хэрэгсэл, гүүр гэж харахаа больж, алдаагаа засч, сэхээрэх цаг хугацаа гэдгийг ухаарах, ойлгох үе юм. Мэдээж энэ бүхнийг засч залруулах ажлыг эрх баригч намын дарга хийнэ. Одоогийн намын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж, ажлаа өгөхөөр болсон. МАН XXVIII их хурлаараа дараагийн даргаа тодруулах “марафон” өрнүүлж байна. Цаг хугацаа улирч, ирэх сонгуулиар МАН ажлаа дүгнүүлнэ. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн үү гэдэгт ард түмэн дүнгээ тавина. Ямар дүн тавих вэ, одоогийнх шигээ байж чадах уу гэдэг нь МАН-ын явуулж буй бодлого, хийж хэрэгжүүлэх ажлаас ихээхэн хамаарна. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн, зорьсон газраа очихын тулд оновчтой бодлого, зөв менежмэнт юу юунаас илүү чухал байна, энэ цаг үед. Энэ ажлыг хийж чадах, бодлого тодорхойлох хүн нь одоо сонгогдох намын дарга юм. 

Тэгэхээр одоо байгаа байдлыг халж, намдаа өөрчлөлт шинэчлэлт хийх зоригтой, золбоотой аавын хүү хэн бэ. Намын даргад өрсөлдөх сонирхолтой хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийн захиалгат нийтлэл, нэвтрүүлгээ хэдийнэ цацаад эхэлчихэж. Өрсөлдөгчдөө ч “намнаад” эхэлчихсэн нь олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс харагдаж байна. Дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй гэгчээр горилогчдын нэрс хөвөрч байгаа ч У.Хүрэлсүхээс бусад нь энэ намыг хэрхэн өөрчлөх талаар ганц үг ганхийсэнгүй. 40 гаруй хувийн өндөр рейтингтэй байсан энэ намын нэр хүнд 20 орчим хувь болтлоо унасан нь талцал,хагарал, хууль тогтоох байгууллагын гишүүд нь амбицаа дарж чадаагүй санааныхаа зоргоор үсчсэний, ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг бодлого, хөтөлбөр баталсны гор юм. Алдагдсан итгэлийг  сэргээх ачаа шинэ даргад оногдож байна. 

“Ардын эрх” сонин “МЭК” ХХК-иас явуулсан судалгаанд суурилан сар бүр улс төр, нийгмийн амьдралын прогнозыг хүргэдэг билээ. Энэ удаа бид арванэгдүгээр сард авсан “МЭК” ХХК-иас явуулсан судалгааны үр дүнгээс хуваалцаж байна. 

У.Хүрэлсүх

МАН-ын дараагийн даргад хамгийн хүчтэй яригдаж буй эхний хүн бол У.Хүрэлсүх. МАН-ын дүрэмд УИХ-д олонх болсон тохиолдолд намын дарга Ерөнхий сайд байхаар заасан байдаг. Одоо У.Хүрэлсүх гүйцэтгэх засаглалыг удирдаж байгаа учир намын даргаа авбал гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд илүү хялбар болно. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагаагаар дамжуулж МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх томоохон гүүр болох юм. Тиймдээ ч тэр судалгаанд оролцогсодын дийлэнх олонх буюу 60 хувийнх нь саналыг авчээ. Засгийн газар тогтвортой байх ёстой гэж иргэд олон нийт үзэж байгаа учраас ийм сонголт хийсэн нь гарцаагүй. Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүх хэлснээ ажил хэрэг болгодог, эрс шийдэмгий зан нь нийгмийн дэмжлэг авч байна. Энэ нь бүрдээд сар хүрээгүй Засгийн газрын гаргасан шийдвэр, суурийг нь тавиад буй ажлуудаас харж болно. 

Түүнд намын ажлын арвин туршлага бий. Элссэн намаасаа урваагүй тууштай зүтгэсэн тэр 30 жилийн дараа Ерөнхий сайд болсон учраас намын даргад өрсөлдөхөөр зориг шулууджээ. Түүнийг зогсоох шалтгаан энэ удаа алга. Тэр 2010-2012 онд намынхаа “гал тогоо”-г хариуцаж, намынхнаа бүх шатанд эвийн гагнаасаар холбож байсныг нь цаг үе гэрчилнэ. Цаашлаад намын ажлыг олон жил хийсэн учраас ямар бодлогоор хэрхэн ажиллахаа мэднэ гэх хүлээлт олон нийтэд төдийгүй МАН-ын гишүүдийн дунд бий болжээ.

Д.Хаянхярваа

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа намын даргад өрсөлдөхөө өчигдөр мэдэгдлээ. Найрамдлын хотоор овоглож их улс төрд хөл тавьсан түүнийг үргэлж ашиг хонжоо харсан хэл ам дагаж ирснийг хэвлэлээр хөвөрч байгаа бараан мэдээллүүд харуулж байна. Үүнийгээ цайруулах гэсэндээ намын даргад өрсөлдөхөө мэдэгдэхдээ “Миний тухай гэгээлэг мэдээлэл гарсан даруйдаа алга болж байна” гэсэн нь ичсэн хүний өөрийгөө өмгөөлөх тайлбараас хэтэрсэнгүй.    

УИХ дахь 65-ын бүлэг хоёр “хуваагдаад” байгаа. Намын бүлгээ хоёр хуваасан, 65-ын бүлгийн даргын амнаас гарахаагүй үг, үйлдэл гаргаж, нэг талд хэлбийсэн мэдэгдэл хийсэн нь өнөөдрийн хагарлын эхлэл болсон. Их хурал дахь гишүүдээ “эвлүүлж”, санаа бодлыг нь зангидах учиртай хүн ийм байдалтай ажилласан нь 100 шахам жилийн түүхтэй ууган хүчнийг зангидаж ажиллах зангараг дутахыг харуулж байна. 

Цаашлаад хагарал, хуваагдлаа эвлүүлж чадаагүй энэ хүн намын дарга болвол одоогийн Засгийн Газартай амь нэгтэй ажиллаж, намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах нь эргэлзээтэй. Энэ их хурлаар тодрох шинэ удирдлага 2020 оны сонгуульд намаа удирдаж орох учраас одоогийнх шиг талцал хуваагдлыг даамжруулах хүн огтоос хэрэггүйг намын дэмжигчдээс эхлээд иргэд хүртэл хэлж байна. Тэр нам дотроо ч дэмжлэг муутай. Олон нийтэд ч У.Хүрэлсүхийг бодоход төдийлэн танигдаагүй. МАН-ын дараагийн дарга хэн болох вэ гэх судалгааны асуултад нийт оролцогчдын гуравны нэгээс ч бага санал авсан нь МАН-ын даргад өрсөлдөхөд улс төрчийн хувьд нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүйн илрэл юм.   

Н.Дэмбэрэл

Н.Дэмбэрэл бол улс төрд шинэ хүн биш. Гэхдээ хөшигний ард МАН-ын удаа дараагийн сонгуульд Пи-Ар зөвлөгөө өгч гар бие оролцож байсныхаа шагналд нийслэл ЗДТГ, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байв. Ерөнхийдөө М.Энхболд даргын хүн. Тэрээр шинэ үе гарч ирж байна, 20 гаруй жил явсан бидний зам болохгүй байна хэмээн намын даргын сунгаанд оролцохоо мэдэгдсэн. Түүнийг шийдвэрлэх мөчид нэрээ татаж магадгүй гэх мэдээлэл байна. Учир нь, Н.Дэмбэрэл Д.Хаянхярваагийн саналаас хуваах магадлалтай учир хүч тарамдахгүйн үүднээс нэрээ татах тохироотой оролцож байж мэдэх юм. Судалгаагаар Н.Дэмбэрэл 18 хувийн санал авчээ. Үндсэндээ хамгийн бага хувь авсан олон нийтэд төдийлэн танигдаагүй улстөрч. Намд бичиг цаасны зөвлөгөө өгч байснаас хэтрээгүй түүний карьер намын даргад өрсөлдөх хэмжээнд хүрэхэд хэтэрхий хол гэдэг нь хэнд ч ойлгомжтой.  

Намын даргад өрсөлдөхөө олон нийтэд мэдэгдсэн хүмүүсийг дурдахад ийм байна. Үүнээс гадна МАН дотоод ардчилалтай гэж харагдахын тулд 2013 оных шиг заалнаас хүн нэр дэвшүүлэхийг үгүйсгэхгүй. Өмнө нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан заалнаас намын даргад нэр дэвшиж, 1078 төлөөлөгчийн 83-ынх нь саналыг авч байсан юм. 2012-2016 онд МАН сөрөг хүчин байхад намынхаа байраар эргэлддэг, намаа гэсэн чин сэтгэл зүтгэлээр явж асан хүн цөөхөн байсныг тэд өөрсдөө хэлдэг, хүлээн зөвшөөрдөг. Харин 2016 онд санаанд оромгүй бахдам амжилттай сонгуульд оролцсон ч ард түмнй тэр их итгэлийг хөсөрдүүлж, талцал хагарал нь хэрээс хэтрээд байгаа. Тиймээс өнөөгийн нийгэмд тэр дундаа МАН-д ус агаар шиг хэрэгтэй байгаа сахилга хариуцлагыг чангатгах “хатуу гар” энэ намд хэрэгтэй байна. Үүнийг хийж чадах хүн У.Хүрэлсүх гэдгийг “МЭК” судалгааны байгууллагын асуулгад оролцсон иргэдийн олонх хэлжээ. 

Үүнээс гадна шинээр сонгогдсон дарга намынхаа рейтингийг өсгөж, “саарал масс”-ыг намдаа татах их ажил хүлээж байгааг “МЭК”-ийн судалгаа харуулж байна. Тодруулбал, долдугаар сард явуулсан судалгаагаар АН-ыг дэмжигчдийн хувь 43, МАН-ыг дэмжигчдийн хувь 20, МАХН-ыг дэмжигчдийн хувь 9 байсан бол дөрвөн сарын дараа буюу өнөөдөр аль ч намыг дэмжихгүй байх хандлага 48 хувь болж өсчээ. Үүний нөгөө талд улс төрийн намуудын рейтинг 20 орчим хувиар буурч МАН өнгөрсөн долдугаар сард 21 хувийн рейтингтэй байсан бол арваннэгдүгээр сарын 16-ны байдлаар 16 хувь болж буурчээ. МАН-ын хувьд сонгуульд ялсны дараа иргэдийн хүлээлт их байсан. Гэвч тэд амлалтаасаа ухарч эхэлсэн учраас өнөөдөр ард түмний үнэлгээ бага байгаа нь хэнд ч ойлгомжтой байна. Тиймээс л 100 орчим жилийн түүхтэй улс төрийн ууган намд эрс шинэчлэл хэрэгтэй гээд байгаа юм. МАН-ын орчин цагийн түүхэнд хямрал, уналт нүүрлэх бүрт өөрчлөлт хийж, өөд нь өргөж босгож ирсэн гишүүдийн тэргүүн эгнээнд У.Хүрэлсүх зүтгэж ирсэн. Тэгвэл энэ удаад намаа өөрчлөн шинэчлэх эрэмгий зориг түүнд байгааг бид харж байна. Иргэд олон нийт ч түүнээс үүнийг л хүлээж байгааг тоон мэдээлэл ч харуулж байна.  

Энэ сарын 20, 21-ний өдөр болох МАН-ын Их хурлаар намын шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм. Намын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа болон УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нар нэр дэвших нь тодорхой болоод байна. МАН-ын даргаар хэнийг сонгох хүсэлтэй байгааг иргэдээс тодрууллаа. 

-Яг үнэндээ хэнийгээ намын даргаар сонгох нь надад тийм ч чухал биш. Хамгийн гол нь МАН-ын Их хуралд оролцож хүмүүс хэн нэгний эрх ашигт автахгүйгээр саналаа өгч намын даргаа сонгох нь чухал байх.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэндээ хүрдэг, шударга хүн шиг санагддаг. Тийм болохоор энэ хүнийг намын дарга болоосой гэж хувьдаа хүсч байна. 

-Нэр цэвэр, хүлээн зөвшөөрөгдсөн хүн намын дарга болвол зүгээр байх. Улс төрд танигдаагүй хэрнээ, Хонгорын хордлого гэж нэг хэсэг баахан шуугиснаас өөрөөр Д.Хаянхярваа гэж хүнийг мэдэхгүй. 

-МАН-ын даргад нэр дэвшигчдийн аль чадвартай нь намаа удирдах байх. Гэхдээ би хувьдаа У.Хүрэлсүхийг залуу хүн гэдэг утгаар нь дэмжинэ.

-Хэлж ярьж, амласанаа 100 хувь биелүүлнэ гэдэгт итгэж У.Хүрэлсүхийг намын даргаар сонгоосой. МАН-ын мөрийн хөтөлбөрийг Засгийн газар л хэрэгжүүлнэ. Тиймээс Ерөнхий сайд нь намын дарга байх нь зөв.  

-Хэн нь ч намын дарга болсон ялгаагүй, томоохон өөрчлөлт гарахгүй байх гэж бодож байна. Хамгийн гол нь төр засаг тогтвортой байх нь чухал. Тэр утгаараа Ерөнхий сайд нь намын даргаа аваасай гэж бодож байна. 

-МАН-ын шинэ дарга У.Хүрэлсүх болбол бусдаасаа илүү шударга байх болов уу. Би У.Хүрэлсүхийг цэргийн хүн болохоор нь их шударга гэж үнэлдэг. Ярьж, хэлж байгаа зүйлийг нь их дэмждэг дээ.

-Д.Хаянхярвааг дэмжихгүй байна. Бүлгээ зангидаж чадаагүй хүн намын дарга болж, намаа удирдана гэхэд хэцүү шүү дээ. 

-Залуучуудад боломж олгох цаг болсон. Тиймээс хамгийн түрүүнд намын даргад нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн Н.Дэмбэрэлийг дэмжиж байна. Гэхдээ Н.Дэмбэрэл хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй л болов уу. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (92)

  1. Манай Хүрлээч Мангаа аваад явчах болвосролтой мундаг залуу байгаам даа.

    0 0 Хариу бичих
  2. энэхүү коммент бичсэн баагий арай нэг талыг бариад бичсэн байна.У.Хүрэлсүх тийм ч сайн лидэр хүн биш л дээ.Гэхдээ өсч л яваа улс төрч.Ардын намынхан намаа аврахуу,ангал руу унагах уу?гэдэг эгзэгтэй цаг мөч ирлээ.Одоо тэр ангал руу унавал хэзээ ямар хүчээр гаргаж ирж чадахгүй,тийм учир энэ их хурлын төлөөлөгч нар маш ухаантай хандаж зөв шийдвэр гаргах ёстой.

    0 0 Хариу бичих
  3. өөриигээ тагандаг хүн баана ха ха

    0 0 Хариу бичих
  4. Миний Монгол хаана байна байна .......................................................................................................

    0 0 Хариу бичих
  5. Ккк... ХАЯНХЯРВАА ӨӨРИЙГӨӨ ХЭН ГЭЖ БОДОВ ОО... ЭНЭ НАМ ҮГҮЙ ХИЙГДЭХ ЦАГ НЬ ИРЖ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА... За за яахав. Манай нам арайч ийм нэр хүндгүй ЛИДЕРТ-тэй болтлоо унасан гэж үү.. МОНГОЛ УЛСЫНХАА ИРЭЭДҮЙ ХААЧИВ...

    0 0 Хариу бичих
  6. Хүрэлсүх Намын анхан үүрүүдээс дэмжлэг авсан намын гишүүд сонгосон төлөөлөгчдөө захиа даалгавар нилээд өгсөн учир МАН-н 28-р их хурал 1300 гаруй төлөөлөгч МАН-н даргаар тавих нь ойлгомжтой байх

    0 0 Хариу бичих
  7. Хөөрхий дээ Өөрсдийнхөө ах дүү хамаатан садан хүмүүсийн зургийг тавиад өмнөөс нь сэтгэгдэл биччихсэн юм биш үү бүгд Хүрэсүхийг дэмжээд байхдаа яахав дээ жаахан үнэмшилтэй юм бичээч Өөрсөд шигээ тэнэгүүд уншина гэж бодоод байгаа юм байх даа

    0 0 Хариу бичих
    • Ухаан та МОНГОЛ УЛСЫГ бод... тэртэй тэргүй МАН үгүй болно... Булшин дээр нь энэ ухаалаг үгээ ЧАЛЧААРАЙ... ухаантан гуай....

      0 0
  8. Яана даа, Ийгл минь. тэнцвэртэй мэдээлэх үүргээ мартсан уу. У.Хүрэлсүх мөнгөтэй, атаман байж болно. Гэхдээ хэвлэл мэдээлэл ингэж болохгүй шүү дээ. Арайч дээ, бүр хэлэх үг олдохгүй юм

    0 0 Хариу бичих
  9. Өрсөлдөгч болгоноо хужаа гэж хэлсэн болгон сонгогддог энэ моод дууссан одоо цаазын ялыг сэргээнэ буруутай болгоныг шоронд хийнэ гэж дахин хоёр хуваавал гарах магдлалтай 2020 онд ахиад нэг хуваах санаа олвол монгол улсын 3 сая иргэн хэд хуваагдаж гадныханд идэш болоход бүр ойрхон гэрийн гадаа хаалга тогшоод байж байх болов уу .......????????!!!!!!!!

    0 0 Хариу бичих
    • Тэнэгүүдээ хэн юуг 2 хуваах гээд байгаа.. МАН-ыг 2 хуваах бүү хэл 200 хуваасан ч багадна... Бүр устгах хэрэгтэй. МАН бол монголын нийгэм, саад чөдөр тушаа болсон НОВШ"-ууд. ТАРЖ, БУТРААД, ҮХЭЖ ҮРЭГДЭЭД ҮГҮЙ БОЛ... НЯМКА, ХҮРЭЛСҮР, АЮУРЗАНА ҮЛДЭХ ХЭРЭГТЭЙ.

      0 0
  10. Хэн нэгний талд орохгүй тэнцвэртэй мэдээллэнэ гээд байдаг ганц нь ингэхээр бусад нь яаахавдээ мөнгөгүй хямраа юудаа ИЙГЛ минь

    0 0 Хариу бичих
  11. hurelsuhiig bodvol haynhyrvaa deer bh ydaj l buuri suuritai hun shig sanagdadag

    0 0 Хариу бичих
    • МАН Хаянхярваагаар хордуулаад үндэс угсаагүй ҮГҮЙ БОЛООСОЙ...

      0 0
  12. hurelsuh gedeg ene nohor ichej uheesei bilee odoo bolnoo mongoor buh ymiig shiideh geed oroldood bhiin ingej garah gej ulaaraad bga n mongol ulsiig maani nuurah gej bj magadgui l ym

    0 0 Хариу бичих
  13. Ter aawiin hvv Haynhirwaa

    0 0 Хариу бичих
  14. setgegdel bichsen edgeer humuusd hurelsuh mongo taraasan bha

    0 0 Хариу бичих
  15. hurelsuh geel bhiin bolioch ternii oorond haynaa deer shuu

    0 1 Хариу бичих
  16. HURELSUH ZUGEER L HOGIIN AMITAN. NRG UDAA NAMAA SAMARSAN ODOO BS DUTUU BAIGAA YM BAIHDAAA BOLIMOOOR YMAAA

    0 0 Хариу бичих
  17. Монгол орны нүүр царай болох Ерөнхийлөгчөө нэг мафын толгойлогч шиг хүнээр сонгоцон одоо дахиад ерөнхий сайд нь тэрнээс долоон дор тэгээд бас намын дарга болон зангарагтай ч гэх шиг . Тэр зангараг гэдэг юмааа гаргадаг газраа л гаргах хэрэгтэй байх. Хулгиан, луйварчин амьтнаар намын даргаа болгоод удирдуулаад явахууу??? Нам ч гэлтгүй улс орны ирээдүйд бас нөлөөлж шалтгаалах гол хүнийг ийм хүнээр сонгомооргүй байна. Бидэнд сонголт бас байгаа шүүдээ. Гол нь сонголтоо зөв хиймээр байна. Хаянхяраа гишүүн бол улс төрийн туршлага, тулхьтай хүн шүүдэээ. Ядаж л намаа хүнд байдалд байхад нь орхиод зугатаж байгаагүй шүү. Энэ нэг жишээнээс л Хүрэлсүхийг ямар хүн болхыг харж болон. Одоо дахиж энэ хүнд итгэж чадахуу???

    0 0 Хариу бичих
  18. xeniig xuurax gj xudlaa dugnelt gargaad bganbee eserguutsej bn shuu XAYNAA ylnaa

    0 0 Хариу бичих
  19. Тэрийг нь дэмжинэ энийг дэмжинэ гээд байгаа ялзарсан хүмүүсээс болж энэ муухай улс төрийн жүжиг үргэлжлээд байх юм аа. Сая сонгуулиар дэмжсэн хүмүүс чинь тэгээд одоо юу хийж байна даа. УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль хэзээ шудрага явагддаг болох юм бол? Миний л лав нас хүрэхгүй байх. Ядаж энэ иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг юмыг болиулаасай. Бас энэ дэд сайдууд. Баахан мөнгө эд нарийн цалин хангамжинд зарцуулагдаж байна шдээ. Иргэдийнхээ үгийг сонсдоггүй хүлээж авдаггүй нийгмийг ардчилсан нийгэм гэх үү? Уул уурхай баялагын ашгийг хэдхэн хүн хүртэхёстой юм уу? Эсвэл гадаад хүн хүртэх хуультай юм уу? ТВ9-телевизийн улс төрийн тоймчийн хэлснээр хэдэн улс төрчдийн толгойг авахгүй бол энэ улс орон удахгүй мөхнө.

    0 0 Хариу бичих
  20. Юун итгэл. Одоо энэ заваан тархи угаадаг ажлаа болио. Надад эрх мэдэл байдаг бол бүгдийг чинь шалгаж хариуцлага тооцмоор байна. Энэ заваан нам мам гэхээ болиоч ээ.

    0 0 Хариу бичих
  21. Хүмүүс хүрэлсүх чанга гар л гэх юм. Чанга гар байснаараа улс орон хөгжүүлэх нь юу л бол. Нэг мөсөн хэдэн шоронгийн овгороор улс орноо мэдүүлчихгүй юу дөө. Тэртэй тэргүй уих д биш шоронд байх ёстой олон хүн байгаа байлгүй.

    0 0 Хариу бичих
  22. Хаянг мэтийн юмыг гаргаж ирдэг нь энэ намынхан ард иргэдээ гишүүдээ басамжлаж байгаа хэрэг мөн,энхболдтойгоо цуг далд ор

    1 0 Хариу бичих
  23. Аль нь ч гарсан ялгаагүй.МАН ч, Монгол улс ч хөгжихгүй. Нэр дэвшүүлдэг журмаа эрүүл болговол аль аль нь хөгжих байх даа.

    1 0 Хариу бичих
  24. Оюутолгойн дээрмийн гэрээг батлалцаж оффшортон болцгоосон хулгайч нарын яруу тод тøлøøлøл Хаянхярваа ичээсэй, зайлаасай.

    1 0 Хариу бичих
  25. хаянхярвааг дэмжиж байна

    0 0 Хариу бичих
  26. ман талцуулан 2 хувааж, улс орныг хүнд байдалд оруулсан хүрэлсүх намын дарга болвол ман сүйрнэ. 2020 сонгуульд ялах битгий хэл 2024 сонгуульд ч ялагдана.

    1 0 Хариу бичих
  27. MEDEEJ HAYHYARWAA SHUUDEE ARAI OLON JIL ULS TURD BAISIIN BAINA NAM TOLGOILOH CHADAMJTAI HUN SHUU

    0 0 Хариу бичих
  28. Хаянхярваа л одоо энэ үед тохирох хүн нь дээ Хүрэлсүх урдах ажилаа яаая гэж байж шуналтайн бэ

    0 0 Хариу бичих
  29. Хөөрхий дөө энэ нам Хаянгаар удирдуулахдаа тултал доошоо ормооргүй юм

    0 0 Хариу бичих
  30. Баттулга хужаа хужаа гэхээс өөр юм мэдэхгүй худлаа шдэ

    1 0 Хариу бичих
  31. Hurelsukh ehleed urdakh ajillaa oligtoi hiigeechee butehgui shunal we ene yasan

    0 0 Хариу бичих
  32. ДҮН НУРУУТАЙ НЬ ХАЯНХЯРВАА ХАРАГДААД БАЙНА ДАА БИ ДЭМЖИНЭ

    0 0 Хариу бичих
  33. Хаяннярвааг дэмжиж байнааа шудрага хүн гэж бодож байнашүү

    0 0 Хариу бичих
  34. hurelsuhiig odoo zutguuleeeeee

    0 0 Хариу бичих
  35. Намаа талцуулж, намынхаа эсрэг ажиллаж, ерөнхийлөгчид үйлчилж байдаг хүн хор хутгаж2 Ерөнхий сайд болсон одоо намын дарга болох гээд энэ мэтийн худлаа юм тавиад ичээчээ

    0 0 Хариу бичих
  36. Хаяхярвааг дэмжиж байна

    0 0 Хариу бичих
  37. Навс унасан намын нэр хүндийг өргөх аавын хүү хэн бэ? гэж асуугаад байх хэрэггүй,жаран дөрвөн хүн удирдаж чадахгүй Хаянхярваа гарахгүй нь лав,тэхлээр олоны итгэл хүлээсэн У.Хүрэлсүхээс өөр хэн байх билээ.

    1 0 Хариу бичих
  38. ene hurelsukh yasan ih ooriigoo magtuulsan yum bichuulj bn ene tendehiin buh l yumaar magtuulaad hahaha ene bas yaj avsan sudalgaa haaguur toirood garsan sudalgaa ve hahaha

    0 0 Хариу бичих
  39. Ер нь Хаянхярваа дээр ч юмуу арай л өөр хүн дээ Хүрэлсүхийг бодвол

    0 0 Хариу бичих
  40. HaynHyrvaag demjij bna

    0 0 Хариу бичих
  41. Хурэлсухийг дэмжиж бна.

    0 0 Хариу бичих
  42. Сэтэрт дуртай дарга нар олширч байх шиг байна даа. Өнөөдр НАМ-ЫН ДАРГА Ч ЯАХАВ ХАРИН Ерөнхий наоийн бичгийн дарга Амарбаясгалан солигдохгүй гэсэн чинь уур хүрч НАМ-ЫН БАТЛАХАА ШИДМЭЭР САНАГДЛАА. ХАРИУЦЛАГА ТООЦДОГ ДОТООД АРДЧИЛАЛ ХААЧЧИХВАА ялагдал хүлээсэн НАМ-ын дарга болон Нарийн бичгийн дарга солигдож шинэ хүнийг сонгох хэрэгтэй

    1 0 Хариу бичих
    • Хэхэ хэзээ танай намд ардчилал байсийн хахаха

      0 0
  43. Hurelsuhiig demjine. MAH-d oor songolt bhgui. Hayanhyarvaa bol uuchlaarai.

    0 0 Хариу бичих
  44. Хүрэлсүх их мөнгө тарааж хулхи судалгаа энэ тэр хийлгээл, олон сайтаар магтуулж бичээл

    0 0 Хариу бичих
    • Хүрэлсүх өөрийгөө дээд тэнгэрээс илгээсэн мэтээр магтуулж сайт бүрээр л тавиулах юм. Үүнд нь хүмүүс итгээд байгаа бололтой ккк. Би ч итгэхгүй ээ. Засгийн газрийнхаа хурал дээр нэгэндээ хандаж юм асуусны төлөөнөө хажуунаас нь шунгаж ороод чи хэн юм, чамаар заалгахгүй, гэх мэтээр давшилж байгааг хархаар нэг л биш ээ.Ерөнхий сайд болоод хагас жил ч болоогүй байхад ааг омог нь ходооднийх нь мухараас ёстой оргиод байгаа хүнд итгэх үнэн дээ хэцүү л дээ

      0 0
  45. Haynhyrvaa amjilt demjij bga shuu

    0 0 Хариу бичих
    • Тэр Хүрэлсүхийн засгийн газрийнхаа хурал дээр авирлж байгааг харахаар мөн чанараараа дээрэлхүү бөгөөд дарамтлагч,онгироо сагсуу бололтой.

      0 0
  46. Hurelsuhees oor hun bol hen ch yahwee neeree

    0 0 Хариу бичих
    • Хэлээд яахав. Онгироо, сагсууд нам төрөө атгуулвал хайш нь ч хөнтөрч мэдэх аюултай. Газуу хүнд мэс бариулахийг цээрэлдэг биздээ. Онгио,сагсуу бол галзуугийн өмнөх сэтгэцийн үзэгдэл ээ

      0 0
  47. hvrelsvh hvchteinmaa mongteinmaa

    0 0 Хариу бичих
  48. hvrelsvh yu we 60% genvv ene medeelel haanas garwaa shaal hudlaa PR ywad bgan bishuu??? Haynhyrwaa gishuuniig demjij bn

    0 0 Хариу бичих
  49. МАН-ын намд яг одоо хэрэгтэй хүн бол Д.Хаянхярваа дарга

    0 0 Хариу бичих
  50. Khurelsukh bolohgui bolsonch zasagn unan. Yu unen ene unen.

    0 0 Хариу бичих
  51. Hurelsuhiig demjij bna. Ene hun l MAN-iig uurchilbul uurchilj chadna.

    0 0 Хариу бичих
  52. Хүрэлсүхийн ээлжит PR бна, Eagle-ийнхэн одоо мөнгөнд л явдаг болсон шт. Хоёр залуу сэтгүүлч нь Xүрэлсүх рүү явсан гэсэн, тэгээд захиалгаар ийм худлаа судалгаа тавиулж байгаа. Одоо ер нь Xүрэлсүхийн засгийн нэр уначлаа. Их дуулиантай гарч ирээд л таг болсон. Тэгээд намын даргаа авах гэж хэвлэлээр ийм юмнууд тавиад байгаа бх.

    0 0 Хариу бичих
    • Эа маш зөв харсан байна.

      0 0
  53. 100 жилийн түүхтэй гээд л МАН-ыг магтах юм. Түүхээсээ хамаараад баян сайхан болгояихдог бол яахав гэхсэн.. Энэ нам Өнөөдөр биднийг яаж амьдруулж байгаа нь л тиймхэн байна

    0 0 Хариу бичих
  54. МАН улс орны хүнд хэцүү үед засаг барьж байна.Гэхдээ тэдэнд энэ хэцүү үе ер хамаагүй мэт.Зөвхөн албан тушаал,эрх мэдлийн төлөө яаж ч мэдэх нь.Хагарч бутрахын хэрэг юун,засагаа унагахын хэрэг юун.Болсонгүй л дээ.Ил үзээний эвгүй муу,муухай зүйл их хийв.Тэрийг тоочоод яахав.Одоо нэгэнт байдал хүндэрсэн үед,олонд танигдсан Хүрэлсүхдээ намын даргаа өгөөд,эв нэгдэлтэй байж,ажилаа урагшлуулавал,дараагийн сонгуульд амжилт үзүүлнэ.Өш хонзон санаж,гэдсэндээ хөлөө хийлцвэл,түүхийн тавцангаас буух,гашуунн хувь заяа хүлээж байна.

    0 0 Хариу бичих
    • Хоёр хүн нэгнээсээ асууж,лавлахаар юм асууж байхад хаа холоос хажуунаас нь шунганүсэрч ороод хэрүүл үүсгэж бүр зодоондоо тулах шахаж байгааг хараад нэг юм бодогдохгүй байна гэж үү!!!. Ийм омоглон догшин хүн нам, төрийн эв эеийг олоод явна гэж боддог хүн бас байх юм даа. Энэ хүний өмнө хийсэн үйлдлийн зам мөрийг харсан ч хүний уг сонсохгүй дураараа авирлаж намаа хуваасан. Одоо яаж байна даа хар!!!

      0 0
  55. Энэ MEC гээч судөлгааны газрыг Eagle их рекламдах юмаа. Үнэнч юмуу худлаа ч юмуу бүү мэд, худлаа хэдэн дүн гаргаад тавиад байх шиг харагддаг

    1 0 Хариу бичих
  56. naminxaa geshuudiin sanaliig xargalzarai oir toirnii xumuus bugdel Xurel Suxiig demjij bna shu

    0 0 Хариу бичих
  57. Хаян чинь найгүй шивэртэй юм билээ ш дээ.

    0 0 Хариу бичих
  58. ёоёоё энэ хүмүүс бүгд МАН-ын гишүүд үү Хүрэлсүхийн талыхан РR аа хэдийн хийгээд эхэлчиж хахахаха

    0 0 Хариу бичих
  59. Хаянг дэмжиж байна

    0 0 Хариу бичих
  60. Hurelsukh odoo urdah ajillaa sain hiicheed dahij deeshee harmaar yumaa arai shunaltai yu

    0 0 Хариу бичих
    • Эхлээд ааш омог оо жаахан ч болов барьж сураад дараа нь нам,төрийн өндөр сентийд санаархавал маш сайн.Ингэж чадвал бага ч болов ухаарч байгаагийн илрэл гэж ард түмэн харж бас үнэлэх болно оо. Дэмжиж ч болно ш дээ

      0 0
  61. МАН дарга У.ХҮРЭЛСЗХ БОЛНО. ХАЯНХЯРВАА 0.008%, ДЭМБЭРЭЛ 7.0% АВНА. ЭСВЭЛ ХАЯН ЯЛЖ, МАН ТАРЖ БУТАРНА.. ххх ....ъ

    1 0 Хариу бичих
  62. Ер нь ерөнхий сайд нь намын дарга болсон нь дээрдээ

    0 0 Хариу бичих
  63. Хаянхярваа яаж ч тонгочоод байгаа зангараг нь хүрэхгүй, тэгээд ч пялдага хэзээ ч биг-босс болж байсан түүх байхгүй. Дэмбэрэл анх 2004 оны хавар "сонгуулийн хар пи-ар" гээчийг Монголд оруулж ирсэн бизнесмен. Тухайн үед МАХН-аас өнөөгийнх шиг л утсан хүүхэлдэйнүүд УИХ-аар дүүрэхэд Дэмбэрэл хүчин зүтгэсэн гэсэн үг. Хурцыг шагнах шахсан шигээ л юм болохгүй бол...

    1 0 Хариу бичих
  64. Ман намын даргын сонгууль их л ширүүн болох шинжтэй. Сошиал орчинд үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд энэхүү мэдээллүүд намын гишүүдийг улам л хуваахаас наашгүй. Тухайн сонгууль оролцох төлөөлөгч нар аль нэг хүний эрхэнд оролгүй шийдвэрээ гаргахад л болно биздэ

    0 0 Хариу бичих
  65. Уг намыг хуваах болсон шалтгаанууд ерөнхийдөө тодорхой байх эрх мэдлийн төлөөх тэмцэл Хүрэлсүхийг сайд болох сургаар түүний тал элсэх тойрон хүрээлэгч нар намыг улам хурцадмал байдал оруулах болсон байх сүүлдээ нэг нам байж 2 хуваагдаж хуралдах болсон гэж байсан. Ийм байж болохгүй л юмсан

    0 0 Хариу бичих
  66. Ийм юм болох гээд л Хүрэлсүх магтуулаад бусад нь муулуулаад байсан юмуу

    1 0 Хариу бичих
    • Үүнийг өөрийгөө магтуулж,өрөөлийг харлуулж гутаан доромлах хар пиар гэдэг юм.Хар пиарийн гаршсан мэргэжилтэн нь"Неро" санхүүжүүлэгч нь жунхуу болно оо

      0 0
  67. Энэ 3 хүнээс Д.Хаянхярваа гуай л байна даа.

    0 1 Хариу бичих
  68. Хүрэлсүх ч мөнгөтэй юмаа. Дүүрэн хөлсний бичээчтэй

    0 1 Хариу бичих
    • Хадагламж банкийг говчихсэн юм чинь мөнгөтэй байхаас яахав. Анх ерөнхий сайд болоод хөрөнгө оролгын мэдүүлгээ нийтэд дэлгэснийг хараа биздээ. Зөвхөн хадагламжиндаа 1,6. тэрбум төгрөгь Тансаг зэрэглэлийн герман машин 2 той хэдэн ч байртай гэв дээ гэж байсан. Энэ бол таний өгсөн мэдээлийг хэвлэлд тавьсан тоо баримт болноо.

      0 0
  69. МАН ДАХЬ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ У. ХҮРЭЛСҮХИЙГ НАМЫН ДАРГА БОЛГОХГҮЙН ТУЛД САНАЛ ХУВААХ , ХУДАЛДАН АВАХ БҮХ АРГЫГ ХЭРЭГЛЭЖ БУЙ !

    0 0 Хариу бичих
  70. Hurelsuh yuch hiihgui l baigaa bizdee. E nar shigee erh medeld durtai yum bna shdee

    0 0 Хариу бичих
  71. Ийм үед ярьж пий аардаж биш юм хийх хүн л хэрэгтэй. Тэр нь Хаянхярваа л юм даа энэ 3-аас

    0 3 Хариу бичих
  72. Төлөөлж очсон төлөөлөгч нар л хоролмаатаж мурихгүй бол. Хүрэлсүх л байна.. Төлөөлөгч нар намын гишүүдийнхээ эрх ашгаас урвахгүй баыгаарай.

    0 0 Хариу бичих
  73. khurelsukhed erh medliig n ogchihwol yadaj l hytadaas haraat bus bna,,,, eh ornooo bodoo ta nar... bitgii sanal suudliin heruul hj bai...

    0 0 Хариу бичих
    • Баттулга ерөнхийлөгч болоод 4 сар боллоо. Хужаа хужаа гээд л байсан энэ хугацаанд Хятадуудын эсрэг яг юу хийв. ? Монголын төрд ажил хийдэг хүн хэрэгтэй болохоос чи хужаа , муу хужаа гэж чээжээ дэлдэж явдаг хүн хэрэггүй.Угийн ажлаа мэддэг , чаддаг хүн нь гарахаараа дипломат аргаар Хятадуудаас салах аргаа олчихно.

      0 1
  74. Хүрэлсүх намын даргаа ч хийгээд, засгийн газраа ч удирдаад аваад явсан дээрдээ

    0 0 Хариу бичих
  75. Ер нь ерөнхий сайд нь намын дарга болсон нь дээрдээ

    0 0 Хариу бичих
  76. Энэ намыг зоосны нүхээр харж, албан тушаалыг наймааны хэрэгсэл болгосон МИеэгийн хулгайч хүүгээс болж ийм байдалд хүрсэн юм. Хотын фракцыг төрөөс зайлуулаагүй тохиолдолд байнга төрийн ажилд дөнгө болж байх болно.

    0 0 Хариу бичих
    • Яг үнэн. санал нэг байна. Хүрэлсүх,Баттулаг хоёрт яг таарна аа

      0 0
    • Ёстой Хүрэлсүх , Баттулга хоёрт л тохирсон үг байна шүү.

      0 1