МУИС-ийн шинэ номын сан цөөн тооны иргэдэд үйлчилнэ

Eagle.mn


МУИС-ийн шинэ номын сан өнгөрсөн аравдугаар сарын 5-нд нээлтээ хийж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Нэгэн зэрэг 700 оюутанд үйлчлэх хүчин чадалтай уг шинэ номын сан дотроо хичээлийн анги танхим, лаборатори, музей, кафе, номын дэлгүүр, уншлагын танхим, амралтын хэсэг, дэлгүүр зэрэг оюутнуудын бүхий л хэрэгцээг бүрдүүлсэн. 

Нэг өдөрт цагийн хязгааргүй, 1000 төгрөгөө төлөөд номын сангаар үйлчлүүлэх, ном үнэ төлбөргүй унших боломжтой. Гэхдээ өдөрт 10-15 иргэнд л үйлчилнэ 

Шинэ номын сан ашиглалтад орсонтой холбогдуулан бусад сургуулийн оюутан, ЕБС-ийн сурагч болон оюутан биш жирийн иргэд үйлчлүүлэх боломжтой эсэх талаар иргэд цөөнгүй асуун лавлаж байна. Бид энэ талаар МУИС-ийн номын сангийн номзүйч С.Найгалмаагаас лавлахад "Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлээд өдөрт 10-15 иргэн эсвэл бусад сургуулийн оюутанд үйлчилж эхэлсэн. "Номын сангаар үйлчлүүлэгчдэд тусгайлан карт нээдэггүй бөгөөд МУИС-ийн оюутнууд оюутны үнэмлэхээ үзүүлээд үйлчлүүлэх бол жирийн иргэн болон бусад сургуулийн оюутнууд иргэний үнэмлэхээрээ үйлчлүүлнэ. Нэг өдөрт цагийн хязгааргүй, 1000 төгрөгөө төлөөд номын сангаар үйлчлүүлэх, ном үнэ төлбөргүй унших боломжтой. Харин магистр, докторын диссертаци үзэх бол зохих хэмжээний төлбөр төлнө. Манайх өөрсдөө олон оюутантай, суудлын ачаалал их байдаг учраас ийм журмаар зохицуулж байна. Гадны уншигчид зөвхөн дөрвөн давхрын уншлагын танхимаар үйлчлүүлэх боломжтой бөгөөд 409 тоотод ирж тасалбараа бичүүлээд, номероо аваад орно. Зөвшөөрлийг зөвхөн ажлын өдрүүдэд өгнө. Хэрэв бямба гарагт суух бол урьдчилж захиалгаа өгөх хэрэгтэй. Түүнчлэн ЕБС-ийн сурагчид ирж суух гээд байдаг. Сурагчдад зориулсан ном, сурах бичиг манайд байхгүй, гаднаас ямар нэгэн ном оруулдаггүй учраас сурагчид суухад тохиромжгүй" гэлээ. 

Үүнээс гадна 24 цагаар үйлчилнэ гэсэн ойлголт иргэдийн дунд байгаа ч МУИС-ийн шинэ номын сан 24 цагаар ажиллахгүй юм байна. Харин шалгалтын үеэр зөвхөн МУИС-ийн оюутнууддаа зориулж уншлагын нэг танхимаа ажиллуулах боломжийг судалж байна гэсэн юм. Гэхдээ өвлийн шалгалтын үеэр 24 цагаар ажиллах эсэх нь одоогоор шийдэгдээгүй байгаа аж. 

Дашрамд дурдахад, уг номын сан нийт зургаан уншлагын танхимтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд баруун жигүүрийн 1-4 давхарт номын сан, зүүн жигүүрийн 1-4 давхарт лекц, семинарын анги танхим, тав болон зургаан давхарт лабораториуд байрладаг. Цагийн хуваарийн тухайд даваагаас баасан гарагуудад 08.30-20.30 цагийн хооронд амралтын өдрүүдэд бямба гарагт 10.00-17.00 цагийн хооронд ажиллаж, ням гарагт амрах юм байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. МУИС-ын оюутнуудын мөнгөөр барилаа юу. Татвар төлөгчдийн мөнгөөр барьчихаад. Яагаад суух дуртай байна вэ гэвэл МУИС-н фонд том болохоор л хүмүүс суух гээд байгаа болохоос бусдаар бол тав тухтай орчин морчин үхсэн баас л байнадаг зүгээр.

    0 0 Хариу бичих
  2. Иргэд, сурагчдаас төлбөр аваад 24 цагаар ажиллуулж болдоггүй юмуу. Зохион байгуулалт хийх сэтгэл байвал яаж ч зохицуулж болно доо

    0 0 Хариу бичих
  3. МУИС ийн хөрөнгө гэж юу байсым. Татварын мөнгөөр босгочихоод өмчлөөд байх юм. Өдарт 15 хүнд үйлчилнэ гэж юу байсым. Тэгвэл номын сан биш юм байна.

    1 1 Хариу бичих
    • muisiin oyutanuudiin umch shuu dee

      0 1
    • Муис.н оюутануудын сургалтын төлбөрөөс баригдсан номын сан шүү. Ер нь оюутнууддаа зориулсан.

      0 0
  4. Оюутнууд дүүрсэн гээд оюутнуудаа оруулахгүй бдг бж!

    0 0 Хариу бичих
  5. Гадны хүмүүст үйлчилж байгаа танхим нь тухтай бас номын фонд нь их юм байна лээ. Юмыг дандаа сөрөг талаас нь харж байдаг хүмүүст хэлэхэд харсан өнцгөөсөө битгий дүгнэж бай, дотор нь ямар байгааг нь мэдэхгүй байж өөрийнхөө сэтгэлийн хөөрлөөр дүгнэх хэрэггүй

    4 0 Хариу бичих
  6. Харин ч суулгаж байгаад нв баярла! Суудал нь дүүрчээд оюутнууд нь сууж чаддаггүй шүү заримдаа!!

    5 0 Хариу бичих
  7. Mayag mayag yajshuuhan hund surtal gargaj bgaad heden tsaas shaahvee l gej bodoj bgaa shd

    0 0 Хариу бичих
    • Tgeeed hutsarai 10-15 oruulj bgaan ih yum

      0 0
  8. Балгас биш л юм бол ийм том барилга байж өдөрт 15хан хүнд үйлчилдэг тэнэг газар байна даа. 10жилийн номын сан ч тэрнээс илүү хүүхдэд үйлчилнэ

    8 2 Хариу бичих
    • Bid uursduu udurt heden zuugaaraa suudiin za

      1 0
    • БИТГИЙ ДАВАРЦГАА, ХАРИН Ч ГАДНЫ ХҮМҮҮСТ ҮЙЛЧИЛЖ БАЙГААД БАЯРЛА, БИД НАР ӨӨРСДӨӨ Ч СУУХАД СУУДАЛ ДУТААД БАЙХАД ДАВАРЧХЫН ХӨНДЛӨНГИЙН ЮМНУУД

      3 3