Франц улс бэлгийн харилцаанд орох насны доод хязгаарыг 13 болгохоор хэлэлцэж эхэлжээ

Х.Батсайхан


Франц улс бэлгийн харилцаанд орж болох насны доод хязгаарыг 13 болгож бууруулахаар хуулийн төслөө боловсруулж эхэлжээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар энэ хязгаар 15 байгаа юм. Лента.ру цахим хуудсанд өнөөдөр энэ талаар мэдээлжээ. 

28 настай залуу 11 настай охиныг хүчирхийлсэн хэргээр (хамтрагчдын нэг нь 15 нас хүрээгүй бол насанд хүрсэн нь заавал шийтгэл хүлээдэг) шалгагдаж байгаад хүчирхийлсэн биш, “Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон” гэдэг зүйлчлэлээр шийтгэгдэхээр болсны дараа дээрх хуулийн төслийн талаар яригдаж эхэлсэн гэнэ. Шинээр гарах хуулинд насны хязгаарыг 13 болгон багасгаж, түүнээс доош настай бол шууд эрүүгийн хариуцлага хүлээгэдэг байхаар зохицуулалт хийхээр болсон байна.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 14 nas bolgoj boloogui yu ireeduigees irsen

    0 0 Хариу бичих