Багш нар ёс зүйн дүрэмтэй болно

Eagle.mn


Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу бүх шатны сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг батлан гаргахаар боллоо.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ажиллах үеэрээ тус салбарын эрх зүйн орчин, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актын өнөөгийннөхцөл байдлыг судалж үзсэн юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм”-д Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсролын үйлчилгээ эрхэлж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, туслах багш захирагдана гэсэн байна. Энэ заалтаас үзэхэд ерөнхий боловсролын сургуулийн захирал, менежер, цэцэрлэгийн эрхлэгч нарт дээрх ёс зүйн дүрэм хамаардаггүй бөгөөд суралцагчдаас хандив, төлбөр, хураамж авсан зэрэг ёс зүйн бусад зөрчлөөр хариуцлага тооцох боломжгүй байгааг Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг дүгнэсэн.

Тиймээс "Боловсролын удирдах ажилтан, албан хаагч, багшийн  ёс зүйн код, хариуцлагын тогтолцооны механизм"-ыг боловсруулах, батлуулах, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг боловсруулах, Ёс зүйн дүрэмд сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтны /захирал, эрхлэгч/ хүлээх ёс зүйн үүрэг хариуцлагыг оруулах нь зүйтэй гэж Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны удирдах албан тушаалтнуудад зөвлөсөн юм. Энэ дагуу тус яамнаас бүх шатны сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг батлан гаргахаар ажиллаж эхэллээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Эхлээд УИХ-ын гишүүд Ёс зүйн дүрэмтэй болохгүй юм уу. худлаа ярьвал, мөнгө шамшигдуулбал, энгэр сул-шалиг явдал болон хүчингийн хэрэгт холбогдмол эргүүлэн татах арга хэмжээ авна гэх мэтээр.

    0 0 Хариу бичих
  2. Юугаа яриад байгаа юм бэ? Аль СОЦ нийгмийн vеэс багшийг ЁС ЗYЙ гэж маш том ХАРИУЦЛАГА байсаар ирсэн. Энэ боловсролгvЙ,ном уншдаггvй, мэдлэггvй энэ эрvvл ч юм шиг эргvvтчихсэн мал ч юм энэ цаг vеийн удирдлагуудыг яана да?!?!

    0 0 Хариу бичих
  3. Udirdah ajiltni es zuin durem mash heregtei. Ajlaaraa diuren hamaatan sadan nutag nugaa avdag handiv nereer huuhed surguuli tsetserlegt oruuldag biznes hiideg yavdal mash ih baidag. eniig zaaltand ni ug, utga bureer ni oruulj ogoorei.

    0 0 Хариу бичих
  4. Одоо л ёс зуйн дурэм ярьж байгаамуу анхнаасаа энэ дурэи байх ёстой байсым биш уу арай ч дээээээ

    1 0 Хариу бичих