Зургаан тэрбумын Б.Баярмагнай нэр дэвшиж байгаа юу?

Eagle.mn

СБД-ийн Засаг дарга байхдаа 6 тэрбумын хэрэгт холбогдсон Б.Баярмагнай 60 тэрбумын бүлэглэлээс нэр дэвшихээр болжээ

Жаран тэрбум төгрөгийн 10 хувь нь 6 тэрбум төгрөг. Ийм хэмжээний мөнгөний дуулианд холбогдсон Б.Баярмагнай гэгч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болохоор сэрүүн зүүдэлж, сэм гэтэж явна. Сүхбаатар дүүргийн Засаг дарга байхдаа Б.Баярмагнай ард түмний мөнгийг хэрхэн үрэн таран хийсэн талаар судлабал: Анх 2011 оны 08 сард Сэлбэ голыг сэргээх төслийг Нийгмийн Ардчлал Монголын Залуучуудын Холбоо санаачлан нийслэлийн удирдлагуудад танилцуулжээ. Ах нарын цүнхийг барьсаар улс төрд орсон СБД-ийн Засаг дарга Б.Баярмагнай уг ажлыг гардан удирдах үүрэг хүлээлээ. Төслөө олон нийтээр дэмжүүлэхийн тулд Сэлбэ гол орчмыг үлгэрлэвээс “Сөүл хотын дундуур урсдаг Чонгэчон гол шиг болгоно” хэмээн исгэрчээ. Хотын иргэд сонсон баясав. Их тойруугийн гүүрнээс “Голден Вилл” хотхоны гүүр хүртэлх 350 метр, “Голден Вилл” хотхоны гүүрээс Арслантай гүүр хүртэлх 1,3 километр газрыг 2 үе шаттайгаар тохижуулна гэж хошгоруулсаар Б.Баярмагнай 6 тэрбум төгрөгийн төсөв батлуулж авчээ. Ерөнхий сайдаар дээвэр хийсэн тул ажил саадгүй бүтэж мөнгө дансанд орсон байна. Энэ бол 2012 онд болсон явдал ажгуу. Гэтэл 5 жилийн дараа өнөөдөр Улаанбаатарчууд Сэлбэ гол ч үгүй болчихсон, хэсэгхэн талбай цементлэж, нилээд газрыг сандайчиж, шороо овоолсон дүр зургийг л харж байна. Бүхэл бүтэн голыг алга болгоно гэдэг байгаль орчны эсрэг ноцтой гэм хэрэг мөн биз?!

Б.Баярмагнайгийн зохиосон үлгэрээр бол хөрсний болон үерийн ус ашиглан Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлсэн байх ёстой. Хотын төв ба хойд хэсгийн хөрсний усыг шүүрүүлэх байгууламжаар сороод 800 мм голчтой хоолойгоор 220 литр/сек хурдтай урсан ирэх усыг шахуургаар Сэлбэ гол руу нийлүүлснээр урсгал тунгалаг гол харж баясах ёстой байлаа. Үүнээс гадна орчныг нь цогцоор тохижуулж 1,5 га-д явган хүний зам талбай, 1,14 га-д зүлэгжүүлэлт, бут сөөг бүхий ногоон байгууламж байгуулж, даланг 3 метрийн урттай чулуун баганууд, үндэсний онцлог шингээсэн хээ угалз бүхий төмөр хашлагаар хашна гэжээ. Бас усны толио үүсгэх 8 ширхэг халиагуурр хийж, 2 хэсэгт гэрэлтүүлэгтэй усан оргилуур, өвөлдөө мөсөн гулгуурын талбай болгох байгууламж их л сайхан үлгэрүүд ярьж байж 6 тэрбум төгрөгийг төвөггүй салгасан байдаг. Дээр нь тооцоо, судалгаа, зураг төслийн мөнгө гээд нийслэл, дүүргийн төсвөөс ахин 2 тэрбум төгрөг авсан аж. Тойргоос сонгогдсон Сү.Батболд нь хүч нэмж УИХ-ын гишүүнд олгодог 1 тэрбум төгрөгөө хандивласан гэдэг юм.

Нээлтийг сүр бараатай хийж, эхний хэд хоногт өдөр, шөнөгүй л машин хөлхөлдөж, хүн амьтан бужигнан “их бүтээн байгуулалт” өрнөж буй мэт дүр зураг үзүүлээд тэгсгээд чимээ намжин, ажил алдарчээ.

Нээлтийг сүр бараатай хийж, эхний хэд хоногт өдөр, шөнөгүй л машин хөлхөлдөж, хүн амьтан бужигнан “их бүтээн байгуулалт” өрнөж буй мэт дүр зураг үзүүлээд тэгсгээд чимээ намжин, ажил алдарчээ. Гүйцэтгэгч  “Норбу” компанийн гүйцэтгэх Г.Батмөнх хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манайх 2 тэрбум төгрөгийн төсөв, 270 сая төгрөгийн цалингийн фондтойгоор энэ ажлыг гүйцэтгэхээр гэрээлсэн” гэжээ. Батлуулсан 6 тэрбум, нийслэл, дүүргээс авсан 2 тэрбум, УИХ-ын гишүүнээсээ авсан 1 тэрбум гээд тооцохоор Б.Баярмагнайгаас “Бусад мөнгийг нь хаашаа хийчихэв? гэж эрхгүй асуумаар болно. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга Б.Лхагважав тухайн үед нь ”350 метр газрыг 2.8 тэрбум төгрөгөөр ухсан болоод зогссон байгаа” гэхээс өөр мэдээлэл өгч чадахгүй сууж байжээ.

Батлуулсан 6 тэрбум, нийслэл, дүүргээс авсан 2 тэрбум, УИХ-ын гишүүнээсээ авсан 1 тэрбум гээд тооцохоор Б.Баярмагнайгаас “Бусад мөнгийг нь хаашаа хийчихэв? гэж эрхгүй асуумаар болно. 

Хөрөнгө мөнгөний томоохон будлианд орооцолдсон Б.Баярмагнай хүн хэрээ мэдэхгүй, тэмээ гэдгэрээ мэдэхгүйн үлгэрээр одоо жаран тэрбумын бүлэглэлээр дэмжүүлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болох санаа агуулж яваа аж. Энэ хүн монголын улс төрийн ууган намын дотоод ажлыг удирдаж, авч явж амжих уу гэдгийг улс төрийн намтраас нь харъя.

Б.Баярмагнай МАН-ын Оюутны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, 2008 онд НИХТ-д сонгогдож, 2011 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдсон. 2012 оны сонгуулиар НИТХ-ын төлөөлөгч болсон ч хуралдаа нэг ч удаа суугаагүй байна. Б.Баярмагнай НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдохдоо 100 айл орчмын барилгын дэлгүүрүүдийг хотоос нүүлгэх амлалт өгсөн нь биелээгүй. Одоо ч иргэд нь нэхэл дагал болсоор байдаг.

Сүхбаатар дүүргийн XIII хорооны иргэн О.Энхцэцэг:

-Б.Баярмагнайн хийсэн ажлыг би лав мэдэхгүй юм байна. Иргэдтэй ч ирж уулздаггүй шүү дээ. Наанадаж л цэцэрлэг, сургууль хүрэлцээгүй байна шүү дээ. Хүмүүс хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж хонож, өнжин дугаарладаг. Иргэдтэйгээ уулзахгүй юм чинь яаж ч тэдний зовлонг мэдэх билээ дээ.

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Дорж:

-Б.Баярмагнай Сэлбэ голыг сэргээнэ гээд том дуугараад байсан. Одоо тэр Сэлбэ нь сэргээд хэрэгжсэн юм хаана байна вэ. Иргэдтэй ч ирж уулздаггүй. Иргэдийг төлөөлж сууж байгаа гэсэн хэрнээ тэдэндээ хэрэгтэй нэг ч ажлыг хийхгүй байна.

Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн Д.Дариймаа: 

-Б.Баярмагнай нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар ажил хийсэн гэж харагдахгүй л байна. Манай хороонд л гэхэд цэцэрлэг, сургууль хүрэлцээгүй байна. Ганцхан цэцэрлэг бий.

Сүхбаатар дүүргийн иргэн Б.Сэлэнгэ:

-Манайх Долоон буудлаас цааш амьдардаг. Б.Баярмагнай иргэдийг төлөөлж сонгогдсон хэрнээ захын гэр хорооллын айл өрхүүддээ хүрч ажилладаггүй шүү дээ. Ядаж л тэнд гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлээд өгөөгүй. Хог ч гэж замбараагүй болсон. Хэрвээ иргэдтэйгээ ирж уулзвал, хэлэх үг ч их л байна.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Д.Найдандорж: 

-Б.Баярмагнай гэж ямар ч хүн байдгийг мэдэхгүй. Яагаад гэвэл иргэдтэй ирж царай зүсээ хараад ярилцдаггүй юм чинь. Манай хороонд хийх шаардлагатай цөөнгүй ажил бий. Хүүхдийн тоглоомын талбай ч хангалтгүй байна. Манай хороонд байсан нэг эмнэлгийг нураагаад “Макс” компанийнхан барилга барьчихсан. Иргэд эсэргүүцээд л байсан, үр дүнгүй. Иймэрхүү юм болж байхад иргэдийг төлөөлөөд сууж байгаа Б.Баярмагнай нүдээ аниад л, тоохгүй өнгөрүүлдэг.

Иргэдийг төлөөлж ажиллах чадваргүйгээ нотлон харуулсан, их хэмжээний мөнгөний дуулианд нэр холбогдсон, дүүргийнхээ намын асуудлыг ч шийдэж чадаагүй ийм хүн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хийж чадах уу? Ядаж байхад 6 тэрбумын хэргийг нь сөрөг хүчнийхэн сөхөж, ороохоор бэлтгэж байгаа юм байна. Намын нэрийг чирээд дуусах вий дээ.

Сэлбэ голоо сэргээх иргэний хөдөлгөөний ахлагч Х.Түмэндэмбэрэл

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (31)

  1. Энэ муу луйварчин чин америкт хичнээн жил хулгайлсан мөнгөө цусалж байгаад ирчээд дахин хулгайлах санаа өвөртөлж явна. Ард түмниыг битгий хуур төр түмэн нүдтэй.

    0 0 Хариу бичих
  2. selbe gol iin hajuu zam daguu 5 m zaitai barilgiin gazruud uhsan nuh.ил жорлонгийн өмхий мэргэжлийн хяналт хууль зөрчсөн гэнэ.цагдаа хүч хүрдэггүй.засаг дарга амаа ямар нэг юмаар үдүүлсэн бх.дуугардаггүй

    0 0 Хариу бичих
  3. Хадам эгч байсан С-г байнга хусдаг гэсэн.

    0 0 Хариу бичих
  4. Энэ Баярмагнай чинь ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан Хүрэлсүхийг ерөнхий сайд болгоно гээд "манлайлагч" залуус.одоо бидний үе ирсэн бидэнтэй нэгд гээд арав хорин залуусыг дагуулаад бусдийг ягтаад явсан нөхөр байна. Хэдийдээ ЖАРАН тэрбумтай орооцолдсон болж байна. Эсвэл хоёр талд жороолсон этгээд болж таарав уу!!!???

    0 0 Хариу бичих
  5. ЭНЭ ХУЛХИ ИДЭЖ АШИГЛАХЫН ДОН ШҮГЭЛСЭН НОВШ....

    0 0 Хариу бичих
  6. ОРОСЫН ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЭЭД СЭЛБИЙН УРСАЦЫГ ТОГТМОЛ БОЛГОНО ГЭЖ ТӨСӨЛ ШААГААД БАГААР ТООЦХОД 6 - Н ТЭРБУМЫГ ХУСЧИХСАН ЛУЙВАРЧИН !!! ГЭРЧ БОЛОХ СЭЛБЭ ГОЛОО САНАЧИХААРАЙ!!!!

    0 0 Хариу бичих
  7. Ene Bayarmagnai hereggui shuu!!! Ah duuseeree ih dotuur tamirtai huwia hicheesen muu hun yaj olon zuun myngan huniig tuluulj chadahiin!! Ah n gadaad yamand Zahiral nertei luiwarchin bdag. Icheh heregtei

    0 0 Хариу бичих
    • chi ingej hun gutgeheesee uuruu icheechee, luivar hiisen ni chi uuruu yumu, huni uurin ner turd haldana dres ni buur ah duu narinh ni ner turd ymar ch undeslelguiger shu, cham shig iim humuus mongold deer dorgui uurelchihchihsen bga uchraas chadvartai gsn zaluug hudal huuramgaar yu ch gj gutgej dorojloj uursdin bair suuria hadgalaj uldene gj sanaa yu, chi ch hol yavahgui hun gutgesen heregt shagagdah blgui

      0 0
  8. МАН ДАХЬ БҮЛЭГЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨЛ ТӨСӨВ , ТӨСЛӨӨС ХУССАН МӨНГӨӨРӨӨ ЛОББИДОХ НЭРТЭЙ САНАЛ ЛУЙВАРДАХ НЬ ДЭЭ ?!!!!!!

    0 0 Хариу бичих
  9. ЧД, СБД дүүргүүдэд ажиллаж байхдаа нийслэлийн бүтээн байгуулалтын төлөө, улс орны хөгжилд тодорхой нүдэнд харагдах олон олон ажлуудыг хийж бүтээснийг иргэд ялангуяатухайн дүүргийн иргэд сайн мэдэж байгаа, энэ монгол улсыг улс шиг улс болгоё ард иргэдээ ажилтай орлоготой болгоё гэсэн сэтгэлтэй чадвартай, хийсэн бүтээсэн зүйл ихтэй ийм залуусаа худал хуурмагаар гүжирдэж нэр төрд нь халдаж, өөрсдийн жинхэнэ луйвараа нуун далдалхын тулд ийм худал мэдээллийг олон нийтийн сувгаар цацаж, иргэдийн толгойг угааж байгаад иргэн хүний хувьд их харамсаж байна, мөнгөний хэрэгт холбогдсон гэдгийг хууль шүүхийн байгууллага нь тогтоосон эсэхийг баримттай гаргаад ир л дээ, энэ мэдээллийг бичсэн түмэндэмбэрэл гэгч хүн хүн гүтгэх хуультай байдгыг мэдэж байгаа байлгүй дээ, эсвэл торгуулиас илүү төлбөр авч захиалагчийн хүслийг биелүүлээд хуулиас айхгүй байна уу, одоо ямар ч баримтгүй зүйлд иргэд итгэхээ болисон цаг шүү дээ

    0 2 Хариу бичих
    • иргэн хүн хаана ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, миний бичсэн сэтгэгдлийн дор хариу бичсэн хүмүүст хандаж хэлэхэд ийм инээдэмтэй өрөвдмөөр зүйл битгий бич, би иргэн хүнийхээ хувьд энэ хүний хийсэн бүтээсэн зүйлийг мэдсэн харсан учраас дэмжиж байгаагаа илэрхийлж үгээ хэлсэн, харин та нар шиг захиалгаар огт бичээгүй гэдгээ хэлчихье, шалгуулдаг газар нь байдаг бол шалгуулчаарай, Б.Баярмагнайд хандаж хэлэхэд битгий бууж өгөөрэй, тань шиг хийсэн бүтээсэн зүйл ихтэй, хэлэх үгтэй, чадвартай ийм залуус олон байгаа, энэ захиалгаар бичиж байгаа увайгүй ёс зүйгүйь хүн чанараа мөнгөөс болж худалдсан ийм нөхдийг хууль шүүхийн байгууллагад нь даруй өгч нэр төрөө хамгаална гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье

      0 0
    • би энэ монгол улсын жирийн нэг иргэн, иргэн хүн өөрийн үзэл бодлоо хаана ч чөлөөтэй хэлэх эрхтэй, би биш харин энэ хариу бичээд байгаа хүмүүс захиалгаар бичиж байгаа гэдэгт одоо итгэж байна шүү, хууль шүүх нь үнэн эсэхийг тогтоогоод өгнө гэдэгт итгэлтэй байна. Б.Баярмагнайд хандаж хэлэхэд битгий бууж өгөөрэй та бол залуу хүн ирээдүйтэй улс төрч, энэ улс орны шилдэг төлөөлөл болсон залуусын нэг шүү, Танд амжилт хүсье

    • Энэ луйварчин өөрөө бичиж гээч.

      0 0
    • Мэрэгжлийн долоогч цүнх баригч мөнгө идэгч нар хэзээ иргэдэд хэрэгтэй юм хийж байсын наад бичсэндээ хүн үнэмшинэ гэж блдоо юу хахаха

      0 0
    • Za Bayarmagnai chi bolio, uuruu comment bichij ene ter haana yu yag hiisnee l helchih alialagch mini

      0 0
  10. 600 тэрбумын хэрэгтэй хүн нэр дэвшээд сонгогдоод байхад 6 тэрбум яагаад байж болохгүй гэж. ?

    4 0 Хариу бичих
  11. Юун дарга, шоронд байх хүн байна

    0 0 Хариу бичих
  12. hudal medeelel tsatsaj ard irgedeer ingej togloxoo bolimoor ym aa ta nar

    0 0 Хариу бичих
  13. mundag zaluu mundag hun hutsval oroldson ch yaadgiin

    0 0 Хариу бичих
  14. Ene zaluu ulaim tsain selbe goliig yanzlana geed luivar hiisen, bi neeltend ni oroltsoj baisan

    0 0 Хариу бичих
  15. Undeslelgui gutgej bgaa xunii ner turd xaldax ajliig gardan zoxion baiguulj bgaa xumuusiig xuuliin baiguullagad ugch shalguulna gedgee medegdsen bna. Alban tushaal erx medlee xadgalj uldex gesen xumuus ikh l aij bgaa yum bna

    0 0 Хариу бичих
  16. Sda uur hun baidaggui yum uu

    0 0 Хариу бичих
  17. та нарын сонгосон сонголт оркуудаа одоо яахав хохино л гэхээс

    0 0 Хариу бичих
  18. МАН-ын бүх албан тушаалтнууд ийм л замаар замнасан шүү дээ. Сүлжээний эзэн төрийг завхруулагч М.Энхболдын шавхруунуудыг төрөөс бүрэн цэвэрлэхгүй бол Монгол орон өөдлөхгүй ээ.

    0 0 Хариу бичих
  19. 6+2+1=9 тэр бум - 2 тэрбум 270сая=6 тэр бум 730 саяаас өөрөө цүнх барьсан хөлсөндөө авна. Бусдыг нь цүнхний эзэн ах нартаа өгч дэ, тэрнийхээ хариуд одоо ЕНБ дарга.

    0 0 Хариу бичих